MSports logo
Норвегийн Буде Глимт клуб Италийн аварга Интер Милан клубийг хожиж, шөвгийн 16-д шалгарлаа
  • П
    Пүрэвлхагва

    2 сарын 25

  • Норвегийн Буде Глимт клуб Италийн аварга Интер Милан клубийг хожиж, шөвгийн 16-д шалгарлаа

    Өнгөрсөн шөнө Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох аваргуудын лигийн плей-оффын хариу тоглолтууд явагдлаа. Норвегийн өнгөрсөн улирлын дэд аварга Буде Глимт клуб өнгөрсөн улирлын аваргуудын лигийн дэд аварга, Италийн аварга Интер Милан клубийг плей-оффын эхний тоглолтод 3:1 харьцаатай хожиж, хариу тоглолтод 1:2 харьцаатай хожиж, хоёр тоглолтын нийлбэр дүн 5:2 харьцаатай хожиж, аваргуудын лигийн шөвгийн 16-д шалгарч чадлаа.

    Норвегийн Буде Глимт клуб Италийн аварга Интер Милан клубийг хожиж, шөвгийн 16-д шалгарлаа

    Энэхүү хоёр баг аваргуудын лигийн лигийн шатанд Интер Милан клуб 15 оноотой, 10-р байраар плей-оффт шалгарсан. Буде Глимт клуб энэ улиралд аваргуудын лигийн лигийн шатанд Английн шилдэг багуудын нэг Манчестер Сити клубийг талбай дээрээ 3:1 харьцаатай хожиж, Испанийн шилдэг Атлетико Мадрид клубийг сүүлийн тойрогт талбай дээр нь 1:2 харьцаатай хожиж, аваргуудын лигийн лигийн шатанд 9 оноо авч, 23-р байраар плей-оффт шалгарч чадсан билээ. Норвегийн Буде хот нь нийт 55’000 хүн амтай, Буде Глимт клубийн талбай “Aspmyra Stadion” нь 8270 хүний суудалтай юм. Буде Глимт клуб хамгийн сүүлд 11-р сард Норвегийн лигийн сүүлийн тоглолтоо хийсэн бөгөөд түүхэндээ анх удаагаа аваргуудын лигийн шөвгийн 16-д шалгарч чадлаа.

    Норвегийн Буде Глимт клуб Италийн аварга Интер Милан клубийг хожиж, шөвгийн 16-д шалгарлаа

    Испанийн Атлетико Мадрид клуб Бельгийн Брюгге клубийг хүлээн авч тоглосон бөгөөд талбайн эзэд Атлетико Мадрид клуб 4:1 харьцаатай хожиж, нийлбэр дүн 7-4 харьцаатайгаар хожиж, шөвгийн 16-д шалгарч чадлаа. Мөн Английн Ньюкасл Юнайтед клуб Азербайджаны Карабах клубийг хүлээн авч тоглосон бөгөөд 3:2 харьцаатай хожиж, нийлбэр дүн 9-3 харьцаатайгаар хожиж, шөвгийн 16-д шалгарч чадлаа. Ньюкасл Юнайтед клуб шөвгийн 16-д шалгарснаар Английн багуудаас шөвгийн 16-д шалгарсан 6 дахь баг болж, аваргуудын лигийн шөвгийн 16-д нэг улсаас 6 баг шалгарсан анхны улс Англи болж түүх бүтээлээ. Германы шилдэг багуудын нэг Байер Леверкузен клуб талбай дээрээ Грекийн аварга Олимпиакос клубийг хүлээн авч тоглож, 0:0 харьцаатайгаар тэнцэж, нийлбэр дүн 2-0 харьцаатайгаар Германы Байер Леверкузен клуб шөвгийн 16-д шалгарлаа.

    Өнөөдөр Аваргуудын лигийн плей-оффоос шөвгийн 16-д шалгарах сүлийн 4 клуб тодорно.

    Тоглолтын хуваарь:

    /Итали/ Аталанта-Боруссиа Дортмунд /Герман/ 01:45 цагаас

    /Итали/ Ювентус-Галатасарай /Турк/ 04:00 цагаас

    /Франц/ Парис Сэйн-Жермен-Монако /Франц/ 04:00 цагаас

    /Испани/ Реал Мадрид-Бенфика /Португал/ 04:00 цагаас