MSports logo
Чөлөөтийн охид тивийн аваргаас хүрэл цомын эзэд боллоо
  • Б
    Бэлгүүн

    4 сарын 15

  • Чөлөөтийн охид тивийн аваргаас хүрэл цомын эзэд боллоо

    Бөхийн чөлөөт барилдааны ААШТ Киргизстан улсын Бишкек хотноо болж ням гарагт өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн өдрүүдэд эмэгтэй тамирчдын өрсөлдөөн явагдаж, манай улсын эмэгтэй чөлөөт бөхийн шигшээ багаас 5 тамирчин 1 мөнгө 3 хүрэл медаль хүртлээ. Эмэгтэй барилдааны эхний өдөр 5 тамирчин хүч үзсэн. 50кг-д Д.Отгонжаргал, 55кг-д М.Дөлгөөн, 59кг-д Б.Анударь, 68кг-д Э.Дэлгэрмаа, 76кг-д Н.Загардулам нар барилдсанаас Б.Анударь мөнгөн медаль, Э.Дэлгэрмаа нар хүрэл медаль хүртсэн юм.

    Чөлөөтийн охид тивийн аваргаас хүрэл цомын эзэд боллоо

    ААШТ-ий 59кг-д Б.Анударийн хувьд алтан медалийн төлөө Хятадын тамирчин Жан Гитай барилдаж, мөнгөн медалийн эзэн боллоо. Үеийн эхэнд барилдаан дөнгөж эхлээд өрсөлдөгчийнхөө мэхэнд орсноор 10-0 харьцаатай оноогоор цэвэр ялагдсан юм. Одоо 20 настай тэрбээр олон улсын анхны тэмцээндээ оролцож, анхны медалиа ийнхүү хүртсэн байна. Тэмцээний дараа Б.АНУДАРЬ "АНХ УДАА ОЛОН УЛСЫН ТОМ ТЭМЦЭЭНД ОРОЛЦСОН ГЭХЭД БОЛОМЖИЙН. ГЭХДЭЭ СУРАХ ЗҮЙЛ ИХ БАЙНА" гэжээ.

    Чөлөөтийн охид тивийн аваргаас хүрэл цомын эзэд боллоо

    Э.Дэлгэрмаагийн хувьд ААШТ-ий 68кг-д хүрэл медалийн төлөө Хятадын тамирчин Ли Зөлюүтэй барилдаж, сүүлчийн 22 секундэд хожлын оноогоо авч ялснаар хүрэл медалийн эзэн болжээ. Тэрбээр Монголын чөлөөт бөхийн тамирчдаас олимпын эрхээ аваад буй 2 тамирчны нэг билээ. 

    Чөлөөтийн охид тивийн аваргаас хүрэл цомын эзэд боллоо

    Нийт 10-н жингийн 6-д медальт байранд шалгарч багийн дүнгээр 3-р байр, хүрэл цомын эзэд боллоо.
    Мөнгөн медаль:
    59кг~ Б.Анударь
    65кг~ Т.Энхжин
    Хүрэл медаль:
    53кг~ Ч.Отгонтуяа
    62кг~ С.Цэрэнчимэд
    68кг~ Э.Дэлгэрмаа
    72кг~ З.Болортунгалаг
    Багийн нийлбэр дүнгээр:
    1. Япон 173 оноо
    2. Хятад 172 оноо
    3. Монгол 138 оноо
    4. Энэтхэг 135 оноо
    5. Киргизстан 122 оноо

    Чөлөөтийн охид тивийн аваргаас хүрэл цомын эзэд боллоо