DEREN 1:1 ERCHIM FC
12-р тойргийн хамгийн сонирхолтой тоглолт болох хүснэгтийн 1,2-р байрт бичигдэж байсан Дэрэн болон Эрчим клубийн хооронд болж өнгөрлөө.
Тоглолт эхлээд удалгүй ердөө 4’ Дэрэн клубийн Япон легионер энэ улирлын мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж буй Ф.Ютаро гоол оруулж 1:0 болгов. Харин тоглолтын 29’ Эрчим клубийн Аргентин легионер Сантиногийн чөлөөт цохилтоос оруулсан бөмбөгийг Эрчим клубийн хагас хамгаалагч Г.Төгөлдөр гоёмсог мөргөж гоол оруулснаар эхний хагас 1:1 харьцаатай өндөрлөв.
Харин 2-р хагаст 2 баг аюултай боломжийг олон гаргаж байсан ч 2 багийн хаалгач нар сайн байснаар тоглолт 1:1 харьцаатай эвийн гэрээгээр өндөрлөлөө. Ингэснээр Дэрэн клуб 26 оноотой 2-т бичигдэж байгаа бол Эрчим клуб 25 оноотой 3-р байрт бичигдэж байна.