2025 оны 6-р сарын 14-өөс 7-р сарын 13-ны хооронд зохион байгуулагдах Дэлхийн 32 баг оролцох Клубүүдийн аварга шалгаруулах тэмцээний талаар спорт тааврын томоохон компани 1хbet хэд хэдэн зүйлийг онцолжээ.
2025 оны клубүүдийн Дэлхийн цомоос юу хүлээж байна вэ?
3 сарын 30

Тэмцээнийг зохион байгуулагч АНУ алдаан дээрээ ажиллах шаардлагатай
2024 оны Копа Америка-г зохион байгуулсан АНУ, хөлбөмбөгийн үзэгчдээс тун хангалтгүй гэх ширүүхэн үнэлгээ авсан. Оролцсон багууд талбайн чанар, хэмжээний талаар маш их сэтгэл дундуур байсан. Үүнээс гадна, зарим тоглолтын зохион байгуулалт, ялангуяа финалын тоглолт үзэгчдийн хүлээлтэд огт хүрээгүй. Улмаар АНУ-ын хувьд 2025 оны FIFA Клубүүдийн Дэлхийн Цомыг гүйцэтгэлийн өндөр түвшинд зохион байгуулж, 2026 онд ДАШТ-ий ихэнх тоглолтыг хүлээн авах бүрэн чадвартай гэдгээ дэлхий нийтэд батлан харуулах томоохон даалгавартай нүүр тулж буй юм.
Лионель Мессигийн клубийн хөлбөмбөг дэх сүүлчийн байж болох тэмцээн
Найман удаагийн Алтан бөмбөгийн эзэн Лионель Месси 2026 оны зуны улиралд АНУ-ын цэнгэлдэхүүдэд Аргентины шигшээ багийн өмсгөлтэй тоглох нь ойлгомжтой билээ. Харин клубийн түвшинд тэрээр сүүлчийн удаа том тайзанд гарах нь 2025 оны FIFA Клубүүдийн Дэлхийн Цом байх болно. Интер Майами энэ тэмцээнд урилгаар оролцож байгаа бөгөөд Флоридагийн баг энэ онцгой боломжийг зөвхөн Мессигийн ачаар авсан гэдгийг нуух юун.
Европын клубүүд бүх хүчин чадлаа дайчлах уу?
2025 оны FIFA Клубүүдийн Дэлхийн Цомд Европыг төлөөлөн 12 баг оролцоно. Гэхдээ урт улирлын дараа дахин нэг тэмцээнд оролцох эдгээр багууд бүх хүчин чадлаа дайчлах эсэх нь нэлээд эргэлзээтэй.Тэдний нэг жишээ нь Английн Манчестер Сити. Пеп Гуардиола олон жилийн турш хэт олон тоглолтын эсрэг байр сууриа нээлттэй илэрхийлсээр ирсэн тул уг тэмцээнд ихэвчлэн хоёрдугаар багийн тоглогчдоо ашиглан тоглох өндөр магадлалтай.
Ийм нөхцөлд Португалын Порто, Бенфика, Австрийн Зальцбург зэрэг багууд боломжийг ашиглаж магадгүй. Ювентус Италийн лигээс гадна, олон улсын тэмцээнд түрүүлж амжаагүй удаж байна. Харин Челси өнгөрсөн улиралд олон улсын тэмцээнд оролцоогүй тул бусад багуудаас илүү амралттай байх давуу талтай байна. Парис Сен-Жермен (1xBet-ийн албан ёсны түнш) олон улсын тавцанд цом хүртдэггүй гэх үзэгчдийн шүүмжлэлийг няцаах үүрэгтэй байгаа бол Атлетико Мадрид 1974 онд Европын цомгүйгээр Интерконтинентал цомд түрүүлсэн түүхээ санаж буй.
Хөлбөмбөгийн Дэлхийн хамгийн том гэгдэх Клубүүдийн Цомын тэмцээний мэдээллийг 1хbet-ээс хүргэлээ.