Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос /FIBA/ зохион байгуулдаг 3х3 төлрийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Сингапур улсад дөрөв дэх жилдээ дараалан амжилттай зохиогдож өндөрлөлөө. Тус тэмцээний шигшээ шатанд өнгөрсөн жилийн эрэгтэй, эмэгтэй аваргууд болох Австралийн шигшээ багууд дахин шалгарч чадсан юм.
Эмэгтэй шигшээ баг Японы шигшээ буулган авч 5 дахь алтан медалиа хүртсэн бол Эрэгтэй шигшээ баг БНХАУ-ын багийг эцсийн мөчид 21-19 харьцаатай хожиж, мөн адил 5 дахь алтан медалийг эх орондоо авчирлаа. Эрэгтэй, эмэгтэй тоглолтуудын онцлох мөчүүдийг хүргэж байна.