Евро Баскет 2025: Герман улсын шигшээ багт энэ удаагийн Европын аварга шалгаруулах тэмцээний аварга улс боллоо. Тэд 9-0 гэсэн 100-н хувийн амжилттай, 2025 оны FIBA EuroBasket-ийн аварга багаар шалгарч байна.
Евро Баскет 2025: Герман улсын шигшээ баг Европ тивийн аварга боллоо
9 сарын 15


Герман улсын шигшээ баг аваргын төлөөх тоглолтод Турк улсын шигшээ багтай тоглосон. Тоглолт 83-88-ийн харьцаатай дуусаж тэд шинэ мянган эхэлснээс хойших анхны Европын аваргын цомоо өргөж байна. Ийнхүү Герман улсын шигшээ баг Дэлхийн аварга (2023) мөн Европ тивийн аварга баг (2025) болж, сагсан бөмбөгөөр шилдэг улс гэдгээ дахин батлан харууллаа.
Энэ тоглолтод Пранз Вагнер 18 оноо, Деннис Шрёдер 16 оноо, 12 дамжуулалт өгч баг хамт олноо тэргүүлсэн байна. Тэмцээний шилдэг тоглогч (MVP) шагналыг Деннис Шрёдер хүртлээ. Тэрээр Финалын тоглолтод 16 оноо, 12 дамжуулалт өгсөн бол тоглолтын дунджаар 20.3 оноо, 7.2 дамжуулалт, 3.4 самбар мөн бүх оддын гарааны тавд хоёр дахь удаагаа нэрлэгдэж байна. Деннис Шрёдер үнэ цэнтэй тоглогчийн шагналыг гуйж биш гуядаж аван, Герман улсын түүхэн дэх сагсан бөмбөгийн хамгийн шилдэг тоглогч, Герман улсын шигшээ багийн амин сүнс нь юм гэдгийг харууллаа.

Харин энэ жилийн хамгийн өнгөлөг, хүн болгоны хараанд байсан улс бол Европыг аваргын дэд байрт Турк улсын шигшээ баг юм. Энэ тоглотод Алперен Сэнгүн 28 оноо авч талбай дээр гасан хоёр багын бүх тоглогчдоос хамгийн өндөр оноо авлаа. Сэнгүний хувьд энэ удаагийн Европын аваргад 21.6 оноо, 10.1 самбар, 6.6 дамжуулалт дунджилж өсөж яваа шинэ залуу од болсон гэдгээ тивийнхээ аварга шалгаруулах тэмцээнээр баталж чадлаа. Түүний байрлалд Европ тивийн болоод Дэлхийн шилдэг тоглогчид Никола Ёокич, Гианнис Антетокунмпо, гэх мэт тоглогчид байсан. Шигшээ багаа ахлан нэг ч хожигдолгүй Финалын тоглолтод шалгарсан тэрээр анх удаагаа бүх оддын нэгдүгээр багт нэрлэгдэж байна. Тэд 2001 оноос хойш 24 жилийн дараа Европын аваргын Финалд шалгарсан амжилт гаргалаа.

Грек улсын шигшээ баг 16 жилийн дараа Европын аваргаас медаль хүртлээ. Тэд Финланди улсын шигшээ багийг 92-89-ийн харьцаатай хожиж энэ удаагийн тэмцээнд гуравдугаар байранд шалгарч байна. Энэ тоглотод Гианнис Антетокунмпо 30 оноо, 17 самбар, 6 дамжуулалт гэсэн үзүүлэлт хийснээр багаа хожилд хүргэхэд гол баатар нь байлаа. Гианнис энэ удаагийн тэмцээнд 27.3 оноо, 10.6 самбар, 4.1 дамжуулалт дунджилж, нийт долоон тоглотод 191 оноо авснаар бүх оддын нэгдүгээр багт нэрлэгдэж байна. Тэрээр шигшээ багийнхаа оноо, самбараас бөмбөг авалт, дамжуулалт, бөмбөг таслалт гэсэн үзүүлэлтүүдээр багаа тэргүүлсэн байна. Тоглотын дараа Гианнис Антетокунмпо ингэж хэлсэн байна: “Бид чадлаа, энэ бол миний спортын амьдрал дахь хамгийн том амжилт байх. Би NBA-ийн аварга болж байсан ч үндэсний багтаа тоглох, 12 сая хүнээ төлөөлөх шиг мэдрэмж байхгүй”

Евро Баскет 2025 тэмцээний шилдгүүдийг танилцуулъя:
Бүх оддын нэгдүгээр багт:
Деннис Шрёдер (Герман)
Франц Вагнер (Герман)
Лука Дончич (Словени)
Гианнис Антетокунмпо (Грек)
Алперен Шенгүн (Турк)

Бүх оддын хоёрдугаар багт:
Дени Авдижа (Израиль)
Никола Ёокич (Серби)
Лаури Маркканен (Финлянд)
Седи Осман (Турк)
Жордан Лойд (Польш)

Евро Баскэт 2025-ийн шилдэг дасгалжуулагч:
Туркийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Эргин Атaман (Ergin Ataman)

Евро Баскэт 2025-ийн шилдэг хамгаалан тоглогч:
Германы шигшээ багийн тоглогч Айзек Бонга

Евро Баскэт 2025-ийн шилдэг шинэ залуу тоглогч:
Финляндын 18 настай тоглогч Микка Мюуринен
