Хөнгөн атлетикийн 20 дахь удаагийн ДАШТ Япон улсын нийслэл Токио хотод амжилттай зохион байгуулагдаж байна. Өчигдөр эмэгтэйчүүдийн марафон 42км-ийн зайд манай улсын тамирчин ОУХМ Б.Мөнхзаяа, Г.Хишигсайхан нар уралдаж, ур чадвар, тэсвэр тэвчээрээ харуулан Б.Мөнхзаяа 45-р байрт орсон бол Г.Хишигсайхан 25-р байрт шалгарч чадлаа. Харин өнөөдөр Гиннесийн амжилтын эзэн МУГТ Б.Сэр-Од 12 дахь ДАШТ-дээ амжилттай оролцож 65-р байраар дуусгалаа. МУГТ Б.Сэр-Од ААШТ-с алт, мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд 2011 оны БНСУ-ын Тэгү хотод зохион байгуулагдсан ДАШТ-д 20-р байрт орж байсан нь ДАШТ-ий хамгийн том амжилт нь юм.
Гиннесийн амжилтын эзэн МУГТ Б.Сэр-Од 12 дахь ДАШТ-дээ амжилттай оролцож, бариандаа орлоо
П
Пүрэвлхагва
9 сарын 15

