Индонезын Жакарта хотод жүдо бөхийн өсвөр, залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн эхэлсэн. Өсвөрийн ангилалд 21 орны 196 жүдоч өрсөлдөж байгаа бөгөөд манай улсаас “Монголын жүдо академи”-ийн дасгалжуулагч Г.Бат-Эрдэнэ, Э.Намуунцэцэг нар удирдлагад 17 тамирчин хүч үзэж байна. Тэгвэл өчигдөр болсон найман жингээс хөвгүүдийн 60 кг-д Ж.Энхтөр, 66 кг-д Э.Наранзун хүрэл медалиар энгэрээ мялааж, төрийн далбаагаа мандуулав.
Жүдо бөхийн өсвөр, залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр хоёр хүрэл медаль хүртжээ
М
Мөнхбаясгалан
9 сарын 12


60 кг-д Ж.Энхтөр Киргизийн бөхийг ялсан ч шөвгийн наймд Казахстанд ялагдсан. Улмаар дагах барилдаанд Тайванийн Ко По-Эрихийг, хүрлийн төлөө Ираны Ясин Паризкарыг хожсон юм. Тэгвэл 66 кг-д Э.Наранзун Энэтхэгийг ялж, Казахстанд ялагдсан. Ингээд дагах барилдаанд Индонез, Кувейтийн бөхийг дараалан буулган авснаар шагналын тавцанд зогсох эрхтэй болжээ.