1986 онд төрсөн Архангай аймгийн харьяат. Ам бүл 7-уулаа. 4 хүү, 1 охинтой. Багадаа сахилгагүй хүүхэд байлаа. Бага байхдаа ирээдүйд Цагдаагийн мөрдөгч болохыг мөрөөддөг байсан.
Сагсан бөмбөгийн спортоор 5-р ангидаа анхны багш Насанжаргал багшийнхаа тоглож байхыг үзээд хичээллэж эхэлсэн. Бөмбөг орохоор дугардаг торны дуунд татагдаж байсан. Сагсан бөмбөгтэй холбоотой дурсамжтай явдал зөндөө ч гэсэн 2005 оны залуучуудын улсын аваргын зөрдөг тоглолт ШУТИС-ийг Баззердсан тод дурсамж юм даа. Цэвэрээ багш маань миний амьдралд маш том байр суурийг эзэлдэг ачит багш минь. Гаднаа их ширүүн ч шавь нарыгаа үргэлж хайрлаж хамгаалж бидний төлөө бүхнээ зориулсан хүн дээ.
Дээд Лигийн өнгөрсөн улирал өвдөгний бэртэлтэй байсан болохоор миа байлаа. Дараа жил багтаа тус нэмэр болоод 20 дах жил дээрээ зодгоо тайлна л гэж лигийн дараа бодогдлоо ккк. Монголын сагсан бөмбөгийн их айлд анх 2004 онд хөл тавьж байсан. 15 жил Дээд лигт тоглосон.
Эмэгтэй хүний биед орж үзвэл олон хүүхэдтэй болохоор хүүхэд төрүүлэхэд ямар өвдөлт авдгийг мэдэрч үзмээр байна.
Багаасаа Жесика Албадаа үнэнч карашилж байна даа
Бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн кинонд дуртай. Дуртай хамтлаг 6-р ангиасаа хойш Номинталст.
Эмэгтэй хүний шударга, эелдэг шинж чанарт дуртай. Эхнэрийнхээ бүх л юманд дуртай.
Онцлох амжилт гэвэл 2006 оны Залуучуудын улсын аваргын шилдэг тоглогч, дээд лигийн аварга, Үндэсний Лигийн 3 удаагийн аварга, 2014 онд Бүх оддын тоглолтын зайн шидэлтийн аварга. Цаашдын сагсан бөмбөгийн зорилго гэвэл Ирэх жилийн лигтээ тоглоод зодгоо тайлна даа, тэгээд багийнхаа арын албанд ажиллана гэж бодож байгаа.
Хүний бодлыг унших боломж олдвол ээж минь хүүгээ ямар их хайраар хайрлаж өсгөснийг мэдрэхийг хүсэж байна.
Хобби чөлөөт цагаараа волейбол тоглох дуртай.