1996.04.26 нд Дорнод аймагт төрж өссөн. Ам бүл 5. Манай гэр бүлээс гэвэл аав, ээж, бид 3 л спортын хүмүүс. Аав маань Сагсан бөмбөгийн спортын мастер, харин ээж маань Волейболын спортын мастер цолтой хүмүүс байдаг. Багадаа ер нь их хөдөлгөөнтэй хүүхэд байсан бага ангид байхад ээж маань Солонго хаана байна? Гээд ангийн асуухад хэзээний эрэгтэй хүүхдүүдтэй тоглох эсвэл барьцалдаад байж байдаг байсан гэж ярьдаг ер нь нь их эршүүд хүүхэд байсан даа. Ангийнхаа эрэгтэй хүүхдийг гижигдсээр байгаад уйлуулчихдаг байсан.
Хөнгөн атлетикийн спортоор анх 8-9 анги орох жилдээ хичээллэж эхэлж байсан. Ээж маань волейболын хүн болохоор Волейбол тоглуулна гэж байгаад суурийг нь хөнгөнөөр тавиад волейболын спорт руу оруулна гээд анх Сүхбаатар буюу Сүки багш дээр маань аваачиж өгч байсан юм. Тэр үеэс хойш авьяас минь тодроод Сүки багш намайг волейбол тоглуулахгүй би хөнгөний тамирчин болгоно гээд хөнгөн атлетик руу иргэж буцалтгүй оруулж дурлуулсан хүн минь юм. Хөнгөн атлетикийн спортоор хичээллээд аль хэдийн 10 гаруй жил болсон байна. Ганцаарчилсан хувь хүний спорт гэдэг утгаараа хувь хүн талаас нь их төлөвшүүлж бие даах чадвар, хувийн зохион байгуулалт зэргийг сургаж өгдөг. Энэ спортын төлөө зүрх сэтгэлээ зориулж байгаагийн утга учир нь арай өөр илүү түвшинд хөгжөөсэй, илүү олон хүүхдүүд сонгон хичээллээсэй, олон тамирчдыг хамарсан ойрын зайн олон тэмцээн уралдаан зохиогдоосой гэж маш их хүсдэг, тийм ч болохоор энэ спортоороо тууштай хичээллэж байгаа. Нандин үе минь өсвөр үеийн олон улсын тэмцээнд оролцсон үе.
Супер хүчтэй байсан бол нисдэг хүн болох байсан. Нисээ л нисээ л бүх ажил амьдрал аа зохицуулах байсан.
Эрэгтэй хүний биед орж үзэх боломж олдвол сагсны шийд дээр тохож үзмээр байна.
Крашилдаг хүн гэвэл Johnny Depp, эмэгтэйгээс гэвэл Alica Schmint Germani гэж хөнгөний тамирчин эмэгтэй байдаг.
Миний дуртай хамтлаг дуучин Opozit, Miley Cyrus
Эрэгтэй хүний тайван дөлгөөхөн байдал болон эмэгтэй хүнийг хүндэлж, үнэнч байдаг зан чанарт дуртай.
Монгол Улсын Үндэсний 7 удаагийн аварга болсон байна. 200м, 400м, 4*400метрийн рекорд амжилтыг эзэмшиж байгаа. Одоо 7 болон 9 сард болон азийн аварга, азийн наадамд амжилттай сайн оролцохыг зорьж байна.
Багш дасгалжуулагч мэргэжилтэй.
Хобби гэвэл усанд сэлэх, ном унших, аялах дуртай. Даан ч аялах зав олдодгүй.