MSports logo
Улаанбаатар Кап тэмцээний сагсан бөмбөгийн бүсийн аваргууд тодорлоо
  • М
    Мөнхбаясгалан

    3 сарын 4

  • Улаанбаатар Кап тэмцээний сагсан бөмбөгийн бүсийн аваргууд тодорлоо

    Нийслэлийн ерөнхий боловсролын “Улаанбаатар кап” тэмцээний ахлах насны ангилал, сагсан бөмбөг, гар бөмбөгийн төрөлд Дивизоны буюу дүүргийн аваргууд, Бүсийн аваргын төлөө өрсөлдөж, аваргуудаа тодрууллаа.

    Сагсан бөмбөгийн төрөл Спортын төв ордонд хоёрдугаар сарын 26-ны пүрэв гарагт болж өндөрлөсөн. Найман Дивизоны эрэгтэй, эмэгтэй 16 баг бүсийн аваргын төлөө тоглосон юм.

    Улаанбаатар кап тэмцээний сагсан бөмбөгийн ахлах эмэгтэй ангиллын бүсийн аварга багууд: 

    Улаанбаатар Кап тэмцээний сагсан бөмбөгийн бүсийн аваргууд тодорлоо

    Mongolian Pirates Basketball Club-ийн нэрэмжит Хойд бүсийн аваргын төлөө Чингэлтэй дүүргийн дивизоны аварга 117-р сургууль болон Баян зүрх дүүргийн дивизоны аварга 33-р сургууль өрсөлдөж, 67:33 гэсэн онооны харьцаатайгаар 117-р сургууль ялалт байгуулж Mongolian Pirates Basketball Club-ийн нэрэмжит “Хойд бүсийн” аварга багаар тодорсон. Тус тоглолтод 117-р сургуулийн тамирчин Б.Энх-Учрал 18 оноо, О.Отгончимэг 17 оноо, 12 самбараас бөмбөг авалт хийж багаа хожилд хүргэсэн юм.

    Улаанбаатар Кап тэмцээний сагсан бөмбөгийн бүсийн аваргууд тодорлоо

    Урд бүсийн аваргын төлөө Сүхбаатар дүүргийн дивизоны аварга баг 31-р сургууль болон Хан уул дүүргийн дивизоны аварга баг Хобби сургууль өрсөлдөж, 56:39 гэсэн онооны харьцаатайгаар 31-р сургууль ялалт байгуулж “Урд бүсийн” аварга багаар тодорсон. Тус тоглолтод 31-р сургуулийн тамирчин М.Халиун 16 оноо, 6 самбараас бөмбөг авалт, Б.Эмүжин 14 оноо, Б.Минжин 13 оноо, 10 самбараас бөмбөг авалт хийж багаа хожилд хөтөлсөн юм.

    Улаанбаатар Кап тэмцээний сагсан бөмбөгийн бүсийн аваргууд тодорлоо

    KFC-ийн нэрэмжит Баруун бүсийн аваргын төлөө Сонгино хайрхан дүүргийн дивизоны аварга баг Хөгжил сургууль болон Баянгол дүүргийн дивизоны аварга баг 93-р сургууль өрсөлдөж, 66:58 гэсэн онооны харьцаатайгаар Хөгжил сургууль ялалт байгуулж KFC-ийн нэрэмжит “Баруун бүсийн” аварга багаар тодорсон. Тус тоглолтод Хөгжил сургуулийн тамирчин Г.Оюун-Эрдэнэ  30 оноо, 25 самбараас бөмбөг авалт, Н.Цэлмүгэн 19 оноо, 16 самбараас бөмбөг авалт хийж багаа хожилд хөтөлсөн юм.

    Улаанбаатар Кап тэмцээний сагсан бөмбөгийн бүсийн аваргууд тодорлоо

    ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД-ийн нэрэмжит Зүүн бүсийн аваргын төлөө Багануур дүүргийн дивизоны аварга баг Гүн Галуутай сургууль болон Налайх дүүргийн дивизоны аварга баг Эрдмийн оргил сургууль өрсөлдөж, 58:36 гэсэн онооны харьцаатайгаар Гүн Галуутай сургууль ялалт байгуулж ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД -ийн нэрэмжит “Зүүн бүсийн” аварга багаар тодорсон. Тус тоглолтод Гүн Галуутай сургуулийн тамирчин Э.Маргад 16 оноо, Г.Яруу-Эгшиглэн 14 оноо авж багаа хожилд хөтөлсөн юм.

    Улаанбаатар кап тэмцээний сагсан бөмбөгийн ахлах эрэгтэй ангиллын бүсийн аварга багууд: 

    Улаанбаатар Кап тэмцээний сагсан бөмбөгийн бүсийн аваргууд тодорлоо

    Хойд бүсийн аваргын төлөө Чингэлтэй дүүргийн дивизоны аварга 50-р сургууль болон Баян зүрх дүүргийн дивизоны аварга 48-р сургууль өрсөлдөж, 58:64 гэсэн онооны харьцаатайгаар 48-р сургууль ялалт байгуулж “Хойд бүсийн” аварга багаар тодорсон. Тус тоглолтод 48-р сургуулийн тамирчин А.Буянбилиг 18 оноо, Л.Түвшин-эрдэнэ 18 оноо, Т.Амгаланбаяр 14 оноо гэсэн үзүүлэлтээр багаа хожилд хөтөлсөн юм.

    Улаанбаатар Кап тэмцээний сагсан бөмбөгийн бүсийн аваргууд тодорлоо

    Урд бүсийн аваргын төлөө Сүхбаатар дүүргийн дивизоны аварга баг Логарифм сургууль болон Хан уул дүүргийн дивизоны аварга баг 52-р сургууль өрсөлдөж, 92:73 гэсэн онооны харьцаатайгаар 52-р сургууль ялалт байгуулж “Урд бүсийн” аварга багаар тодорсон. Тус тоглолтод 52-р сургуулийн тамирчин Т.Амартүвшин 43 оноо, 12 самбараас бөмбөг авалт, М.Мөнх-Эрдэнэ 26 оноо, 11 самбараас бөмбөг авалт, 13 дамжуулалт өгч багаа хожилд хөтөлсөн юм. Харин Логарифм сургуулиас З.Чингүн 40 оноо, 8 самбараас бөмбөг авалт хийсэн юм.

    Улаанбаатар Кап тэмцээний сагсан бөмбөгийн бүсийн аваргууд тодорлоо

    KFC-ийн нэрэмжит Баруун бүсийн аваргын төлөө Сонгино хайрхан дүүргийн дивизоны аварга баг Ирээдүй сургууль болон Баянгол дүүргийн дивизоны аварга баг 93-р сургууль өрсөлдөж, 95:61 гэсэн онооны харьцаатайгаар Ирээдүй сургууль ялалт байгуулж KFC-ийн нэрэмжит “Баруун бүсийн” аварга багаар тодорсон. Тус тоглолтод Ирээдүй сургуулийн тамирчин Б.Ангараг 28 оноо, 16 самбараас бөмбөг авалт, Д.Хүрэлсүх 18 оноо, 6 самбараас бөмбөг авалт хийж багаа хожилд хөтөлсөн юм.

    Улаанбаатар Кап тэмцээний сагсан бөмбөгийн бүсийн аваргууд тодорлоо

    ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД-ийн нэрэмжит Зүүн бүсийн аваргын төлөө Багануур дүүргийн дивизоны аварга баг Гүн Галуутай сургууль болон Налайх дүүргийн дивизоны аварга баг 119-р сургууль өрсөлдөж, 71:29 гэсэн онооны харьцаатайгаар Гүн Галуутай сургууль ялалт байгуулж ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД -ийн нэрэмжит “Зүүн бүсийн” аварга багаар тодорсон. Тус тоглолтод Гүн Галуутай сургуулийн тамирчин Б.Хангай 17 оноо, Д.Сүхбат 13 оноо авж багаа хожилд хөтөлсөн юм.