Өчигдөр болсон Монголын Хөлбөмбөгийн Холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар шинэ нарийн бичгийн даргаар М.Ганбаатарыг томилжээ. Тус хурлаар Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Дагвадоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ба дэд нарийн бичгийн дарга С.Монголжингоо өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөн байна.
М.Ганбаатар нь 2023 оноос МХБХ-ны Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилласан ба 2013 оноос МАН-ын Бага хурлын гишүүн, Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга, 2004, 2008 оны сонгуулиудад НИТХ-д сонгогдсон, 2023 оны нэгдүгээр сараас Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдаар томилогдож, 2024 онд ажлаа өгсөн юм. Мөн “Монгол Шуудан” ХК-д хэлтэс хариуцаж, Нийслэлийн өмч, хотын бизнес хөгжлийн төвийг удирдаж байсан гэнэ.
Одоо түүний гарт МХБХ-нд үүсээд буй асуудлууд хэрхэн шийдэгдэх талаар хариуцлагатай цаг үе ирээд байна.