Аваргуудын лиг нь дан ганц том багуудын хоорондох тэмцээн биш бөгөөд тухайн багуудын ард үргэлж дэмжиж байдаг жинхэнэ галзуу фанатуудын хувьд ч маш том ач холбогдолтой юм.
Хөлбөмбөгийн талбай дээр тамирчид бүхий л ур чадвар, сэтгэл зүй, хөлсөө дуслуулан тэмцдэг бол фанатуудын хувьд тэднээс дутхааргүй сэтгэл зүйн тэмцэл дунд багаа дэмждэг. Учир нь энэхүү спортын онцлог бол хожсон баг нь үлэмж хэмжээний ялалтын үнэ цэнийг мэдэрдэг бол хожигдсон баг нь сэтгэл зүйн том цохилтод ордог.