Английн Premier League-ийн аваргаар Liverpool клуб 38 тоглолтоос 25 хожил 9 тэнцээ 4 хожигдолтой 84 оноогоор тэргүүлж энэ улирлын аваргаар тодорч, 20 дахь түрүүгээ авлаа. Premier League-ийн мэргэн буучаар нийт 29 гоол оруулж, мөн хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн ( 18 гоолын дамжуулалт) Египет шидтэн Mohamed Salah тодорсон. 1 улиралд хамгийн олон гоол болон гоолын дамжуулалт өгсөн тоогоор ( нийт 47 гоол, гоолын дамжуулалт ) Andrew Cole болон Alan Shearer нартай Mohamed Salah тэнцэж дуусгалаа.
Европийн Топ 5 лигийн аваргууд тодорлоо
5 сарын 27


Испанийн LaLiga-ийн аваргаар Каталаны Barcelona клуб 38 тоглолтоос 28 хожил 4 тэнцээ 6 хожигдолтой 88 оноогоор тэргүүлж энэ улирлын аваргаар тодорч 28 дахь түрүүгээ авлаа. Laliga-ийн мэргэн буучаар энэ улиралд Real Madrid клубт нэгдсэн Францын шигшээ багийн шилдэг довтлогч Kylian Mbappé нийт 31 гоол оруулж тэргүүлсэн бол хамгийн олон гоолын дамжуулалтыг Испанийн шигшээ баг болон Barcelona клубийн залуу од Lamine Yamal 13 гоолын дамжуулалт өгч тэргүүллээ.

Италийн Serie-A лигийн аваргаар Naples хотын SSC Napoli клуб сүүлчийн тойрог хүртэл тэмцэлдсэний эцэст 38 тоглолтоос 24 хожил 10 тэнцээ 4 хожигдолтой 82 оноогоор дэд байрт орсон Inter Milan клубээс ердөө 1 онооны илүүгээр түүхэн дэх 4 дөх цомоо гардан авлаа. Италийн Serie-A лигийн мэргэн буучаар Atalanta клубийн довтлогч Mateo Retegui нийт 25 гоол оруулж тэргүүлсэн бол хамгийн олон гоолын дамжуулалтыг Бельги довтлогч Хар Азарга хочит Romelu Lukaku 10 гоолын дамжуулалт өгч тэргүүллээ.

Германы Bundesliga-ийн аваргаар Munich хотын босоо аварга Bayern Munich клуб 34 тоглолтоос 25 хожил 7 тэнцээ ердөө 2-хон хожигдолтой 82 оноогоор тэргүүлж энэ улирлын аваргаар тодорч, 32 дахь түрүүгээ авлаа. Bundesliga-ийн мэргэн буучаар Английн шигшээ багийн бүх цаг үеийн мэргэн бууч Harry Kane 26 гоол оруулж тэргүүлсэн бол хамгийн олон гоолын дамжуулалтыг түүний багийн анд Michael Olise 15 гоолын дамжуулалт өгч тэргүүллээ.

Францын Ligue-1 ийн аваргаар Paris хотын Paris Saint-Germain клуб 34 тоглолтоос 26 хожил 6 тэнцээ 2 хожигдолтой 84 оноогоор тэргүүлж энэ улирлын аваргаар тодорч, 13 дахь түрүүгээ авлаа. Ligue-1 ийн мэргэн буучаар Marseile клубийн Mason Greenwood болон PSG клубийн Ousmane Dembele нар нийт 21 гоол оруулж тэргүүлсэн бол хамгийн олон гоолын дамжуулалтыг Auxerre клубийн Gaëtan Perrin болон Lyon клубийн Rayan Cherki нар 11 гоолын дамжуулалт өгч тэргүүллээ.
