MSports logo
НАЙМАН УДАА ТЕНДЕРТ ОРОЛЦОЖ ЯЛЖ БАЙГААГҮЙ ШВЕДЧҮҮД 2030 ОНЫ ӨВЛИЙН ОЛИМПЫГ ЗОХИОХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА
  • А
    Админ

    2 сарын 9

  • НАЙМАН УДАА ТЕНДЕРТ ОРОЛЦОЖ ЯЛЖ БАЙГААГҮЙ ШВЕДЧҮҮД 2030 ОНЫ ӨВЛИЙН ОЛИМПЫГ ЗОХИОХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА

    Шведийн Олимпийн Хороо 2030 оны Өвлийн Олимп, Паралимпийн наадмыг зохион байгуулах боломжид дүн шинжилгээ хийх "урьдчилсан судалгаа"-г эхлүүлжээ. Олон улсын олимпын хороо уг наадмыг зохион байгуулах хотыг сонгох хугацаагаа хойшлуулаад байгаа энэ үед Скандинавын орон энэхүү мэдэгдлийг хийжээ. "Урьдчилсан судалгаа нь Шведийн нөхцөл байдалд тулгуурлан олимпийг хэрхэн зохион байгуулахыг харуулах болно" гэж SOC-ийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Андерс Ларссон хэлэв. Бидэнд өвлийн хамгийн том наадмыг зохион байгуулахад шаардлагатай бараг бүх талбайнууд байгаа гэжээ. 2021 онд Токио хотод болсон зуны олимптой холбоотой дуулиан гарахаас өмнө 2030 оны өвлийн наадмыг Японы Саппоро хотод зохион байгуулах магадлал өндөр байсан юм. Мөн АНУ-ын Солт-Лейк хотын эрх баригчид 2034 оны олимпыг зохион байгуулахыг эрмэлзэж байгаагаа илэрхийлсэн байна. Харин Шведийн Олимп, Паралимпын хороод болон Спортын холбоо 2030 оны өвлийн олимпыг зохион байгуулах боломжийг судлах ажлыг эхлүүлж, судалгааныхаа тайланг ирэх дөрөвдүгээр сарын 20-ны өдөр танилцуулна гэж мэдэгджээ.

    1912 оны зуны олимпыг зохион байгуулж байсан Швед өвлийн спортод өндөр амжилт үзүүлдэг ч өвлийн олимпыг зохион байгуулж байгаагүй юм. Тус улс өвлийн наадам зохион байгуулах эрхийн төлөө найман удаа өрсөлдөж байжээ. Скандинавын улс өнгөрсөн сард Олон улсын олимпийн хороотой уулзсаны дараа уралдаанд оржээ. Эхний алхам болгон бид ОУОХ-той уулзаж, 2030 онд ирээдүйн өвлийн наадмыг аль ч талдаа үүрэг хүлээхгүйгээр зохион байгуулах боломжийг судалж үзсэн" гэж Шведийн талаас хэлж байна. Шведийн олимпын хороо 4-р сарын 20-нд болох Ерөнхий Ассемблэйн дээр төлөвлөсөн судалгааны завсрын тайланг гаргахаар зорьж байна. Швед улс өвлийн спортын хүчирхэг улс хэдий ч өвлийн олимпийн наадмыг хэзээ ч зохион байгуулж байгаагүй бөгөөд өмнө нь найман удаа тендерт оролцож, ялж чадаагүй юм.