MSports logo
САГСАН БӨМБӨГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АЗИЙН ЦОМЫН ТЭМЦЭЭНИЙГ АВСТРАЛИ УЛС АНХ УДААГАА НУТАГТАА ЗОХИОНО
  • А
    Админ

    2 сарын 8

  • САГСАН БӨМБӨГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АЗИЙН ЦОМЫН ТЭМЦЭЭНИЙГ АВСТРАЛИ УЛС АНХ УДААГАА НУТАГТАА ЗОХИОНО

    Олон улсын сагсан бөмбөгийн холбооны эмэгтэйчүүдийн Азийн цомын тэмцээнийг ирэх зургадугаар сард Сидней хотын Олимпийн цэцэрлэгт хүрээлэн анх удаа зохион байгуулах гэж байна. Өнгөрсөн есдүгээр сард Австрали улс ФИБА-гийн эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд энэ үеэр олон хүн цугларсан билээ. “Opals” багийн ахлагч Тесс Магден өнгөрсөн жил дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж байжээ. Тэрбээр хэлэхдээ "Улсынхаа үзэгчдийн өмнө тоглох нь мэдээж давуу тал байсан бөгөөд бид Азийн цомд дахин энэ давуу талаа ашиглахыг хичээх болно. Фэнүүд маш хүчтэйгээр бидэнд нөлөөлдөг. Тийм ч учраас сайн сагсан бөмбөг тоглохыг хүлээж байна. Би талбай дээр гарч, улсаа төлөөлөхийг тэсэн ядан хүлээж байна" гэж хэлсэн байна. Хамгийн сүүлд хоёр жилийн өмнө Иорданд болсон Азийн цомын тэмцээнд Япон, Хятадын багууд эхний байруудад жагсаж, тэдний араас Австрали хүрэл медаль хүртэж байсан.

     
    Өнгөрсөн жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулалт, Сиднейн спортын амжилт зэрэг нь ФИБА-г Сиднейд тэмцээнийг хүлээн авахад нөлөөлсөн хүчин зүйл болжээ.  Австралийн сагсан бөмбөгийн холбооны гүйцэтгэх захирал Мэтт Скривен хэлэхдээ "Өнгөрсөн жил Сидней хотод болсон ФИБА-гийн эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний амжилтын дараа бид Шинэ Өмнөд Уэльст эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн үзэгчдийн оролцоо өндөр, оролцоо нэмэгдсээр байгааг харсан. Манай эмэгтэй шигшээ баг одоогоор Азидаа хоёрдугаарт эрэмбэлэгдэж байгаа энэ тэмцээн нь гайхалтай тэмцээн болно. Австралийн бүх спорт сонирхогчдыг Сидней хотод зочилж, ногоон болон алтыг дэмжиж, түүхэн тэмцээн болон үлдэх болно гэж найдаж байна." хэмээжээ. Азийн эмэгтэйчүүдийн цомын тэмцээн зургадугаар сарын 26-нд эхэлж, долдугаар сарын 2-нд өндөрлөнө.