Цахим спортын нэгэн төрөл "Counter-Strike"-ын томоохон багуудын нэг "Complexity" баг эдийн засгийн асуудлаас болж эх спортоо орхиж буйгаа зарлажээ.
Хойд Америкийн нэрт баг 2014 онд байгуулагдсан ба энэ жилээс Counter-Strike-ын баггүй болж байна. Complexity-ийн гүйцэтгэх захирал Жейсон Лэйк:
"Counter-Strike"-аас холдсон ч гэсэн баг цаашаа явах болно. Таны төсөөлж байгаачлан бидний хувьд хэцүү өдөр байна. Бид Counter-Strike-д маш их хайртай" хэмээн мэдэгджээ.
Мөн гол тоглогчид Passion UA-д элсэх талаар ярилцаж байгаа гэсэн байна.
Complexity баг нь Counter-Strike-д одоог хүртэл идэвхтэй үйл ажиллагаа явуулж байсан хамгийн эртний цахим спортын байгууллагийн нэг байсан бөгөөд 2004 онд CS-ийн жагсаалтыг авч, сүүлийн 10 жилийн хугацаанд баг нь $2,262,679 цуглуулсан байна. Энэ хугацаанд тус байгууллага ESWC 2005, CPL Summer 2006, ESL Challenger Jönköping 2024 тэмцээний аварга цол зэрэг хэд хэдэн алдартай цомуудыг эх орондоо авчирсан юм.