MSports logo
“Esport World Cup 2025” тэмцээнд өнөө шөнө тоглох THE MONGOLZ болон 3DMAX
  • М
    Мөнхбаясгалан

    8 сарын 21

  • “Esport World Cup 2025” тэмцээнд өнөө шөнө тоглох  THE MONGOLZ болон 3DMAX

    “Esport World Cup 2025” тэмцээн Саудын Араб улсад сүүлийн спортын төрлүүдээр үргэлжилж байна. Долоо дахь долоо хоногтоо CS GO2 тоглоомын төрлөөр үргэлжилж байгаа уг тэмцээнд “THE MONGOLZ” баг амжилттай оролцож шөвгийн наймд шалгараад байна. Манай багтай дараагийн тоглох баг бол Франц улсын “3DMAX” баг юм. Тэдний тоглолт өнөө шөнө 1:30 минутаас болно.

    “Esport World Cup 2025” тэмцээнд өнөө шөнө тоглох  THE MONGOLZ болон 3DMAX

    Хоёр багийн он гарснаас хоош таарсан хоорондын учраа ESL Pro League Season 21 (2025.03.10) тааран тоглож энэ тоглолт 2:0-ийн харьцаатай “THE MONGOLZ” баг хожиж байсан. Дараагийн учраа PGL Bucharest 2025 (2025.04.06) тэмцээнд тааран тоглож 1:2 гэсэн харьцаатай хожигдож байсан. Тэгвэл тэдний сүүлийн тааран тоглосон тоглолт IEM Cologne 2025 (2025.07.26) тэмцээнд тааран тоглож 2:0 гэсэн харьцаатай  “THE MONGOLZ” багийн илүүтэй дууссан. Нийтдээ тэд 5 тааран тоглоход 3:2 гэсэн харьцаатай  “THE MONGOLZ” багийн илүүтэй  байна.

    “Esport World Cup 2025” тэмцээнд өнөө шөнө тоглох  THE MONGOLZ болон 3DMAX

    “Esport World Cup 2025” тэмцээнд хоёр багийн өнгөрсөн тоглосон тоглолтууд, багийн амжилтыг харьцуулан THE MONGOLZ багийн хожих магадлал 66.7%, харин 3DMAX багийн хожих магадлал 33.3% гэж гаргасан байна. 

    “Esport World Cup 2025” тэмцээнд өнөө шөнө тоглох  THE MONGOLZ болон 3DMAX
    “Esport World Cup 2025” тэмцээнд өнөө шөнө тоглох  THE MONGOLZ болон 3DMAX

    Хоёр багийн аль хожсон баг нь дараагийн тоглолт “VITALITTY” болон ”TYLOO” гэсэн хоёр багийн хожсон багтай шөвгийн 4-т тоглох юм.

    “Esport World Cup 2025” тэмцээнд өнөө шөнө тоглох  THE MONGOLZ болон 3DMAX