Энэ оны 7-р сарын 8-с эхэлсэн “Esports World Cup 2025” тэмцээн 8-р сарын 24 хүртэл Саудын Араб улсад зохион байгуулагдаж байна. Цахим спортын дэлхийн наадам гэж хэлж болох энэхүү тэмцээн нь 2 дахь жилдээ илүү шинэлэг, өндөр шагналын сан, олон төрөлт спортуудаар зохион байгуулагдаж байна.
“Esports World Cup 2025” тэмцээний эхний хожлоо “THE MONGOLZ” баг авлаа
8 сарын 21


Тэмцээний нэг төрөл болох “CS GO 2” төрөл өнгөрөгч өдөр эхэллээ. Энэхүү төрөлд урилгаар орж буй “THE MONGOLZ” баг эхний тоглолтоо хийлээ. Тэд “GAMERLEGION” багтай таарч 2:0 гэсэн харьцаатай тэмцээний эхний хожлоо авлаа.
“ВО 3” журмаар тоглосон энэ тоглолтын эхний “OVERPASS map 13:7”-р дуусаж дараагийн “INFERNO map 13:3” гэсэн харьцаатайгаар хожиж тэмцээний шөвгийн 8-д Франц улсын “3DMAX” багтай маргааш буюу 8-р сарын 21-22-н шилжих шөнө 01:30 минутаас тоглох юм.

“Esports World Cup 2025” тэмцээнд цахим спортын 25 төрөлд, 200гаруй клубийн, 2000 гаруй тамирчид оролцож байгаагаараа энэ жил онцлог жил болж байна. Нийт 75 сая ам.долларын шагналтай энэ тэмцээнд нийт спортын төрлүүдэд амжилттай оролцож хамгийн их оноо цуглуулж шилдэг багаар тодорсон клубд 7 сая ам.доллар шагналын мөнгө олгох юм.


