MSports logo
Олимпод оролцох баг тамирчдаа алдаршуулах арга хэмжээ ням гарагт зохиогдоно
  • Ө
    Өсөхбаяр

    5 сарын 17

  • Олимпод оролцох баг тамирчдаа алдаршуулах арга хэмжээ ням гарагт зохиогдоно

    “Парис 2024” Зуны 33 дахь удаагийн олимпод оролцох баг тамирчдаа алдаршуулан дэмжих зорилгоор Youth Conference 2024: “To The World” буюу “Монголоос дэлхийд” арга хэмжээг “ЦойлогсоZ” залуусын нэгдэл Монголын Үндэсний Олимпын Хороотой хамтран энэ сарын 19-ны өдөр зохион байгуулах гэж байна. 


    Арга хэмжээнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Бээжингийн олимпын мөнгөн медальт О.Гүндэгмаа мэндчилгээ дэвшүүлэх бол Олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга, Ази тивийн аварга, гавьяат тамирчин С.Батцэцэг болон “Парис 2024” зуны олимпод оролцох эрхээ баталгаажуулсан тамирчдын төлөөлөл өөрсдийн туршлагаас хуваалцах юм. 


    Спортод хайртай залуусын заавал очих энэхүү арга хэмжээ нь үнэ төлбөргүй бөгөөд 5 дугаар сарын 19-ны өдөр UG Arena-н үндсэн зааланд 15-21 цагийн хооронд зохион байгуулагдана. 

    Арга хэмжээнд бүртгүүлэхийг хүсвэл ЭНД ДАРНА УУ!

    Together to the World!