Өчигдөр буюу арван нэгдүгээр сарын 21-ний мягмар гарагт Бразилийн Рио-деЖанейро хотын Маракана цэнгэлдэх хүрээлэнд 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолт Бразил, Аргентины шигшээ багуудын хооронд болов. Лионель Мессигийн Бразилд хийх сүүлчийн тоглолт байсан тул хөгжөөн дэмжигчид ордныг дүүргэсэн байлаа. Тоглолт эхлэхээс хэдхэн минутын өмнө хоёр орны хөгжөөн дэмжигчдийн хооронд ширүүн маргалдаан болж хоорондоо гар зөрүүлэхэд хүрэв. Олон хөгжөөн дэмжигчид бэртэж, дамнуургатай цэнгэлдэхээс гарсан тохиолдол ч гарсан байна. Хэд хэдэн хүний толгойноос цус гарч буй дүр зураг зураглаачдын дуранд өртсөн байна. Үүний дараа цагдаа нар мөргөлдөөнийг таслан зогсоож дэмжигчдийг хоёр тал руу хуваан шахжээ. Зарим дэмжигчид энэхүү зодооноос зугтаж талбай руу үсрэн гүйсэн байна. Үүнийг харсан Аргентиний тоглогчид тайван байдлыг уриалж сурталчилгааны самбар дээрээс үзэгчид рүү хандан тоглолтоо маргаангүйгээр үзэхийг хүссэн ч энэ нь бүтсэнгүй.
Бразил, Аргентины тоглолтын өмнө хөгжөөн дэмжигчдийн хооронд зодоон үүсжээ
11 сарын 22
Agora no Maracanã, briga entre argentinos e brasileiros. Cadeiras voaram. pic.twitter.com/xLKUEh9mdj
— Isabelle Costa (@bellexcosta) November 22, 2023
Энэхүү мөргөлдөөнийг ойроос харсан Аргентины тоглогчид тэр дундаа Месси тэдэнд "Бид явлаа. Ийм нөхцөлд бид тоглож чадахгүй" хэмээн талбайг орхиж ойролцоогоор 22 минут хувцас солих өрөөнд хүлээсэн байна. Аргентины шигшээ баг мөргөлдөөн намжиж харьцангуй тайван байдал сэргэсний дараа л талбайд гаран богино хугацаанд бие халаалт хийж товлосон цагаас 27 минутын дараа тоглолт эхэлсэн байна. Мөргөлдөөний дараа Аргентины хөгжөөн дэмжигчид буцаж суудалдаа суун тоглолтоо үзэхэд тэднийг олон арван хамгаалалтын болон цагдаагийн ажилтнууд анхааралдаа аван бүсэлсэн байна.
OTRO PAPELÓN EN EL MARACANÁ
— TyC Sports (@TyCSports) November 22, 2023
Los jugadores intentaron calmar a los hinchas pero los incidentes siguen.
El inicio del partido está demorado. pic.twitter.com/eno7Q9kYg4
Тоглолтын 63 дахь минутад Николас Отаменди Бразилын хаалганд гоол оруулж энэ нь тус тоглолтын цорын ганц гоолоор бүртгэгдэж Аргентинчууд ялалт байгуулсан байна.