MSports logo
Чехийн дасгалжуулагч Евро 2024 тэмцээнд оролцох эрхээ авсны дараа ажлаа хүлээлгэн өглөө
  • Б
    Бэлгүүн

    11 сарын 21

  • Чехийн дасгалжуулагч Евро 2024 тэмцээнд оролцох эрхээ авсны дараа ажлаа хүлээлгэн өглөө

    Ярослав Силхави Евро 2024 тэмцээнд оролцох эрхээ баталгаажуулсны дараа Чехийн шигшээ багийн дасгалжуулагчийн ажлаа хүлээлгэн өглөө. Өдгөө 62 настай Силхави 2018 оны есдүгээр сард шигшээ багийнхаа бэлтгэлийг базаалгаж, Евро 2020 тэмцээний шөвгийн наймд Чехийг шалгаруулсан. Чех даваа гарагт Молдавыг 3:0-ээр буулган авснаар ирэх зуны Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ аваад байгаа юм. "Хэдийгээр бид одоо аз жаргалтай байгаа ч тэмцээн эхлэхээс өмнө ажлаа үргэлжлүүлэхгүй байхаар шийдсэн. Би  Чехийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Петр Фускад энэ тухай мэдэгдсэн. Дарамт аль хэдийн асар их байсан. Заримдаа би яахаа ойлгодоггүй байсан. Энэ нь бидний шийдвэрт нөлөөлсөн.” Гэжээ. Ноён Силхави шигшээ багаа удирдан 56 тоглолт хийхдээ 26 ялалт байгуулж, 10 тэнцэж, 20 хожигдож, Евро 2024 тэмцээний урьдчилсан шатанд Е хэсгийн хоёрдугаар байрт шалгарсан. 

    Чехийн дасгалжуулагч Евро 2024 тэмцээнд оролцох эрхээ авсны дараа ажлаа хүлээлгэн өглөө

    Даваа гарагт болсон Е хэсгийн чухал тоглолт болохоос ердөө 24 цагийн өмнө Силвхави Вест Хэмийн Владимир Куфал зэрэг гурван тоглогчийг бямба гарагт шөнийн цэнгээний газарт очсоныг нь мэдсэнийхээ дараа гэр лүүгээ явуулсан юм. Тэрбээр Викториа Пльзен, Славиа Прага зэрэг олон клубт дотооддоо менежерээр ажиллаж байжээ. "Энэ бол зөвхөн миний тухай биш, харин миний ард бүхэл бүтэн хэрэгжүүлэх баг байна. Бид ажлаа хийж, сайн үр дүнг ардаа орхиж байгаа гэдэгт би итгэлтэй байна" гэж Силхави нэмж хэлэв. Тэрбээр 2001-2009 онд Чехийн шигшээ багийн туслах дасгалжуулагчаар ажиллаж байгаад 2018 оноос хойш ахлах дасгалжуулагчаар ажиллаж байв.