MSports logo
Лионель Мессигийн ДАШТ-д оролцох үедээ өмссөн зургаан өмсгөлийг дуудлага худалдаагаар худалдаална
  • Ө
    Өсөхбаяр

    11 сарын 21

  • Лионель Мессигийн ДАШТ-д оролцох үедээ өмссөн зургаан өмсгөлийг дуудлага худалдаагаар худалдаална

    Аргентины шигшээ багийн ахлагч Лионель Месси 2022 онд Катарт болсон хөлбөмбөгийн ДАШТ-ний үеэр зургаан тоглолтод өмссөн өмсгөлийг дуудлага худалдаагаар зарахаар болжээ. Францын шигшээтэй аваргын төлөөх тоглолтод оролцоход өмссөн өмсгөл нь хүртэл багтсан бөгөөд уг өмсгөл дэлхийн үнэт эдлэл, урлагийн цуглуулга зэргийг үнэлэн зардаг томоохон корпорац “Sotheby”-аас гаргасан судалгаагаар дуудлага худалдаанд 8 сая гаруй фунт стерлингээр зарагдах төлөвтэй гэж ээ. 

    Хөлбөмөгийн түүхэнд хамгийн үнэтэй зарагдсан өмсгөлөөр Диего Марадонагийн "Бурхны гар" нэртэй өмсгөл бөгөөд 2022 онд 7.1 сая фунтээр зарагдсан байдаг. “Sotheby”-ийн орчин үеийн цуглуулгын дарга Брахм Вахтер “Мессигийн зургаан өмсгөлийн дуудлага худалдаанд оролцуулах нь түүхэн дэх гайхалтай үйл явдал. Томоохон амжилтууд ч эвдэж магадгүй " хэмээн мэдэгдсэн байна. 

    Лионель Мессигийн ДАШТ-д оролцох үедээ өмссөн зургаан өмсгөлийг дуудлага худалдаагаар худалдаална

    Мессигийн өмсгөлүүд 11-р сарын 30-аас 12-р сарын 14-ний Нью-Йорк хот дахь Sotheby-ын төв байранд үнэ төлбөргүй, олон нийтэд нээлттэй үзэсгэлэнд тавигдах болно. Хэдийгээр Месси 2022 оны Аргентины шигшээ багийн долоон тоглолтод бүгдэд нь оролцсон ч Австралийн шигшээ багийн гишүүн Барселон багийн хуучин довтлогч Камерон Девлинтэй тэмцээний үеэр өмсгөлөө сольсон тул нийт 6 өмсгөл дуудлага худалдаанд оруулахаар төлөвлөсөн байна. Дуудлага худалдааг зохион байгуулагчдын зүгээс олсон орлогын тодорхой хэсгийг “Лео Месси” сангийн нэр дор Барселонагийн хүүхдийн эмнэлэгт нэн ховор өвчнөөр шаналж буй хүүхдүүдийн хэрэгцээг хангах зорилгоор хандивлана хэмээн мэдэгдэв.