MSports logo
Стив Керр: Селтиксийн фэнүүд намайг баярлаж угтах болно
  • Ө
    Өсөхбаяр

    11 сарын 6

  • Стив Керр: Селтиксийн фэнүүд намайг баярлаж угтах болно

    Зуны олимпын үеэр Стев Керр болон Жэйсон Тэйтумын хоорондын асуудалд Селтиксийн олон мянган хөгжөөн дэмжигчид дургүйцлээ илэрхийлсэн. Харин энэ талаар Стив Керр өөр бодолтой байгаа гэнэ. Харин ч түүнд Бостончууд баярлах хэрэгтэй ба алгаа дэлгэн, цэцгийн баглаатай угтах байх хэмээн хошигножээ.

    Маргааш Голден Стэйт Уарриорс Бостон Селтиксийн TD Garden-д зочлон тоглоно. Бостон Селтиксийн хөгжөөн дэмжигчид зуны олимпын наадамд Жэйсон Тэйтумыг тоглолтод бараг л оролцуулаагүй Стив Керрт олон хэлбэрээр дургүйцлээ илэрхийлж байсан. Энэхүү тоглолтод түүнийг хэрхэн угтаж авах нь олны анхаарлыг татаж байна.

    Стив Керр: Селтиксийн фэнүүд намайг баярлаж угтах болно

    Энэ талаар Стив Керрээс асуухад "Миний сэтгэл хөдөлж байна. Бостоны хөгжөөн дэмжигчид намайг дэмжих болно гэж би бодож байна. Өнгөрсөн зун миний юу хийснийг та бүгд мэдэж байгаа. Жрю Холидэй, Деррик Уайт хоёроос гадна Тэйтум ч мөн АНУ-ын шигшээд маш том үүрэг гүйцэтгэсэн. Эцэст нь бид алтан медаль авсан. Миний бодлоор Селтиксийн хөгжөөн дэмжигчид намайг алгаа дэлгэн, бүр сарнайн баглаатай угтах байх гэж бодож байна. Бүр чин сэтгэлээсээ." хэмээн хошигножээ.

    Тэйтум Олимпын турш дасгалжуулагчийн шийдвэрийн улмаас тоглоогүй авч, заримдаа тоглолтонд бага тоглодог. Бостоны шүтэн бишрэгчид Керрийн бүрэлдэхүүнд Тэйтумын орон зай багтаагүйд дургүй байсан ч Селтиксийн од үүнийг өөрөөр хүлээж авч, илүү хурцлагдан шинэ улиралд орж ирсэн билээ.

    2024-2025 оны улирлын нээлтийн шөнө Нью-Йорк Никсийн эсрэг Тэйтум тор шатаах шахуу тоглосны дараа НБА-ийн олон шүтэн бишрэгчид “Керр мангас бүтээжээ” хэмээн цахим орчинд шуугьсан юм. Маргаашийн тоглолтод Стив Керрт юу тохиолдохыг харах л үлдэж. Магадгүй түүнд баярлаж буй олон фенүүд байж магадгүй юм.