MSports logo
Күүпер Флагг эхний тоглолтоороо л NCAA-г доргиож байна
  • Ө
    Өсөхбаяр

    11 сарын 5

  • Күүпер Флагг эхний тоглолтоороо л NCAA-г доргиож байна

    Өнөөдөр АНУ-ын коллежийн сагсан бөмбөгийн NCAA-ийн улирлын эхний тоглолтууд явагдаж өндөрлөлөө. Сагсан бөмбөг тэр дундаа НБА сонирхогчдын нүдэнд аль хэдийнээ өртсөн Күүпер Флагг нь ирэх зуны НБА-ийн драфтын 1-р сонголт, сүүлийн үеийн хамгийн их хүлээгдэж буй коллежийн тоглогч гэгдэж байгаа. Өдгөө 17-хон настай түүний хувьд Дьюкийн Их сургуулиас анхны тоглолтдоо оролцов. Дьюкийн баг Мэйнтэй хийсэн тоглолтод 96-62 харьцаатай ялалт байгуулсан ба 2024-25 оны эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн улирлын тоглолт албан ёсоор эхэллээ.

    Күүпер Флагг эхний тоглолтоороо л NCAA-г доргиож байна

    Флагг тус тоглолтод 18 оноо, 7 самбар, 5 оновчтой дамжуулалт гүйцэтгэж онооны тэргүүллийг эрт авсан байна. Хэдийгээр тэр 15/6 довтолж, алсын зайнаас шидсэн дөрвөн оролдлогоо бүгдийг нь алдсан ч Флагг талбай дээрх олны анхааралд өртөж буй ганц тамирчин байлаа.


    Флагг нв коллежийн замналаа Дьюк хэмээх сагсан бөмбөгийн асар өндөр түүхт багийн эгнээнд ийнхүү нэгдэж байна. Цэнхэр чөтгөрүүдийн улирлын нээлтийн тоглолт түүний төрөлх хот болох Мэн мужаас нэг цаг хүрэхгүй зайд орших их сургуулийн ойролцоо гэнэ. Флагг нь тус мужаас гарч ирсэн хамгийн шилдэг сагсан бөмбөгчдийн нэг гэдэг нь эргэлзээгүй. Түүнийг олон жил дасгалжуулсан АAU-ийн дасгалжуулагч түүний өсөлтийг 1988 оны Олимпын Ямайкийн Бобслейн багтай зүйрлэсэн байна.