MSports logo
ТАЛБАЙН ТЕННИСНИЙ УИМБЛДОНЫ ЯЛАГЧИД ЦЕНТР КОРТИЙН ЗУУН ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭХЭЭР НЭГДЛЭЭ
  • А
    Админ

    7 сарын 3

  • ТАЛБАЙН ТЕННИСНИЙ УИМБЛДОНЫ ЯЛАГЧИД ЦЕНТР КОРТИЙН ЗУУН ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭХЭЭР НЭГДЛЭЭ

    Талбайн теннисний Уимблодны дөрөвдүгээр тойргийн тоглолтууд эхлэхийн өмнө теннисний хамгийн алдартай зүлгэн дээрх 100 жилийн ойг тэмдэглэхээр Уимблдоны Центр корт дээр өнгөрсөн ба одоо үе тенничид хамтдаа зогслоо. Их Британийн Хизер Ватсон, Германы Жюль Нимейер нарын тоглолтын өмнө 1976 оны Францын нээлттэй тэмцээний ялагч Сью Баркер эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрөлд өмнөх ялж байсан хүмүүсээ угтан авлаа. Тэдний дунд "Их дуулга"-ын 21 удаагийн аварга Сербийн Новак Жокович байсан бөгөөд тэрбээр энэ өдөр Голландын тоглогч Тим ван Райтховентой тоглосон юм. Жокович Уимблдоны эрэгтэй ганцаарчилсан төрөлд зургаан удаа түрүүлсэн. Тэрбээр өөрийн өрсөлдөгч, Их дуулга тэмцээний 20 удаагийн аварга, Уимблдонд найман удаа түрүүлсэн Рожер Федерертэй мөр зэрэгцэн зогссон. Тус арга хэмжээнд Есөн удаагийн ялагч Мартина Навратилова мөн Германы агуу Штеффи Граффын нэгэн адил COVID-19-ийн улмаас оролцож чадсангүй.  Эрэгтэйчүүдийн "Их дуулга"-ын 22 удаагийн аварга Рафаэль Надаль Уимблдонд гурав дахь түрүүгээ авахын төлөө Италийн Лорензо Сонегог ялсны маргааш нь энэхүү арга хэмжээнд оролцсон юм. Үүгээр зогсохгүй АНУ-ын нөлөө бүхий Билли Жан Кинг Пат Кэш, Род Лавер, Стефан Эдберг, Бьорн Борг зэрэг бусад ахмад дайчдын хамт зогслоо. Швейцарийн Мартина Хингис, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн сугалаанд үлдсэн Румыны Симона Халеп нар мөн 100 жилийн ойн арга хэмжээнд оролцлоо.