Жэймс Харден өчигдөр бүх цаг үеийн алсын зайн шидэлтийн амжилтаар Рэй Алленийг гүйцэж, хоёрдугаар байранд бичигдэж эхэлсэн. Түүний дараагаар хэвлэл өгсөн ярилцлагадаа “Би энэ лигт байгаа гэдэгтээ хамгийн итгэлтэй шидэгчдийн нэг. Гэхдээ Стефийн амжилтыг гүйцэж чадахгүй байх. Хэн ч тэгж чадна гэж би бодохгүй байна. Тэр одоо ч шидэж чадаж байна." хэмээн мэдэгджээ.
Жэймс Харден Стефийн амжилтыг эвдэж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрлөө
11 сарын 19
Лос Анжелес Клипперс багийн судер од Жэймс Харден өчигдөр Юта Жаззыг 116-105-аар хожсон тоглолтод Рэй Алленыг гүйцэж, жагсаалтын 2-т бичигдэж эхэллээ. Харамсалтай нь 10 удаагийн бүх од Хардений хувьд тэрээр Голден Стэйт Уарриорс тоглогч Стефен Көрриг гүйцэхийн тулд 807 холын зайн шидэлт амжилттай болгох шаардлагатай. Тоглолтын дараа Харден амжилтаа эргэцүүлэн бодож, энд ирэхэд нь тусалсан анхны баг буюу Оклахама Сити Тандер багийнхаа зарим нөхдөд талархсанаа илэрхийлэв.
James Harden speaks on passing Ray Allen and also shouts out Kevin Durant and Russell Westbrook for creating an example for him in OKC that helped him become great.
— Joey Linn (@joeylinn_) November 18, 2024
Harden: “They set the blueprint. When I got there they had the blueprint of how to work… So all I did was just… pic.twitter.com/wEde8tIctY
Харден: "Тэд энэ замыг маань нээж өгсөн. Намайг ОКС-д очиход тэд хэрхэн ажиллах тухай төлөвлөгөөтэй байсан. Тиймээс миний хийх зүйл бол зүгээр л тэдний шугаманд орох явдал байлаа. Тэр гурван жил миний NBA-ийн замналд үнэхээр тусалсан. Тэр цагаас хойш би маш тухтай, өөртөө итгэлтэй болсон. Би Хьюстон руу солигдохдоо амжилтад хүрнэ гэдгээ мэдэж байсан... КД, Расс болон Оклахома Ситигийн бүх хүмүүст мэнд хүргэе!”гэжээ.