MSports logo
Тандер VS Пэйсерс: НБА-ийн шийдвэрлэх тулааны өмнө
  • Ө
    Өсөхбаяр

    6 сарын 5

  • Тандер VS Пэйсерс: НБА-ийн шийдвэрлэх тулааны өмнө

    Хэрвээ улирлын эхэнд Оклахома Сити Тандер болон Индиана Пэйсерс багуудын хооронд NBA-ын финалын тоглолт болно гэж хэлсэн бол энэ нь зарим хүмүүсийн инээдийг хүргэх байсан биз. Оклахама Сити Тандер Плэй-Оффт туршлага дутаж, дэндүү залууд бүрэлдэхүүнтэй гэгдэж байсан бол Индиана Пэйсерс Дорнод бүсийн хүчирхэг багуудын тоонд багтаж чадаагүй байсан юм. Харин улирлын сүүлд тус хоёр багийг Финалд өрсөлдөнө гэж хэн таамаглаж чадах байсан бол?

    Олон улсын компани 1xBet-ийн сагсан бөмбөгийн шинжээчит тус хоёр баг хэрхэн финалд шалгарсан, аваргын төлөө хэрхэн өрсөлдөх талаар задлан хүргэж байна.


    ОКЛАХАМА СИТИ ТАНДЕР

    Тандер VS Пэйсерс: НБА-ийн шийдвэрлэх тулааны өмнө

    Тэдний хамгийн том амжилт бол багийн сайн зохион байгуулалттай системийг тоглогчдын хувийн авьяас чадвартай хослуулах явдал. Багийн гол философи нь дотоод сахилга бат дээр төвлөрдөг. Тэд талбайн хоёр хэсэгт давамгайлахын тулд өндөр болон атлетик чадвараа ашиглан аль ч талд ашигтай байж, бөмбөг алдалтаа багасгаж, эсрэг багаасаа илүү хэмнэлтэй тоглохыг хичээдэг. Дасгалжуулагч Дайгно мөн Оклахома хотод даруу зан чанарыг бий болгож, багаа өндөр дарамттай нөхцөлд ялалт байгуулах боломжийг үргэлж олж байдгаараа бусдын анхаарлыг татаад байна. Хамгийн сүүлд 2012 онд Танде НБA-ийн финалд шалгарсан Майами Хитэд цувралд 4-1 харьцаатай хожигдсон гэдгийг тэд мартаагүй байгаа.


    ГОЛ ГУРВАН ТОГЛОГЧ

    Шай Гилжиус-Александр: Энэ улирлын MVP, Тандерийн гол зангилаа, багийн амин судас. Түүний тоглолт бол хурдыг чухалчилж, алдаа авахыг урлаг болгосон өндөр чадвар юм. Шай зүгээр ч нэг оноо авдаггүй. Тэрбээр удаан, ухаалаг хөдөлгөөнийг гэнэтийн тэсрэлттэй хослуулсан өвөрмөц хэв маягаар тоглоомын хэмнэлийг удирдаж чаддаг. Шийдвэрлэх үед түүний гарт бөмбөг байх нь жинхэнэ аюул гэж хэлж болно.

    Чет Холмгрен: НБА-ийн шилдэг арын тоглогч болох нь цаг хугацааны л асуудал. Түүний аркны доторх хэсгийг хамгаалах, мөн алсын зайн шидэлтийн ур чадвар нь Шайгийн хамт багийн шилдэг тоглогчдын нэг болгож байна.

    Жэйлен Уильямс: Энэ улирлын Шайгаас өөр Бүх оддын тоглолтод оролцсон хоёр дахь Тандер. Олон талт хөгжих боломжтой довтлогч Жэйлен довтолгоонд олон төрлөөр багтаа тусладаг. Түүний оролт, алсын зайн шидэлт, хурдан довтолгоог дэмжих чадваруудын хажууд хамгаалалтын чадвар нь НБА-ийн финалд хүрэхэд маш том тус хүргэсэн. Дөнгөж 24 настай Жэйлен нэн чухал мөчүүдэд зөв шийдвэр гаргадаг нь аль хэдийн туршлагатай тоглогч мэт харагдуулаад эхэлсэн билээ.



    ИНДИАНА ПЭЙСЕРС

    Тандер VS Пэйсерс: НБА-ийн шийдвэрлэх тулааны өмнө

    Пэйсерс бол өндөр харизматай удирдагч, хурдтай багийн хэмнэл дээр тогтсон чадварлаг, довтолгоонд суурилсан сагсан бөмбөг тоглодог баг. Индиана өөрийн хэмнэлийг өрсөлдөгчдөө тулгаж, өндөр хурдтай тоглохыг зорьдог. Карлайл бол лигийн хамгийн туршлагатай, тактикийн хувьд ухаалаг дасгалжуулагчдын нэг бөгөөд тэрбээр гайхалтай эрч хүчтэй, өөртөө итгэлтэй тоглодог багийг өөрсдөд нь төгс зохицох бүрдүүлж чадсан. Удахгүй болох Финалын цуврал нь Индианагийн түүхэн дэх хоёр дахь нь байх болно. 2000 оны финалд Пэйсерс Лос Анжелес Лэйкерс багт 4-2 харьцаатай хожигдсоноор Ларри О’Брайны цомыг авах мөрөөдөл нь унтарсан юм. Тэд ийнхүү 25 жилийн дараа Финалд өрсөлдөж байна.


    ГОЛ ГУРВАН ТОГЛОГЧ

    Тайрис Халибуртон: Довтолгооны хувьд тэрбээр маргаангүй багийн удирдагч. Плей-оффын өмнөхөн Атлетикийн санал асуулгад бусад сагсан бөмбөгчид түүнийг лигийн хамгийн өндрөөр үнэлсэн тоглогчоор нэрлэсэн ч Тайрис үүнийг нэмэлт урам зориг болгон ашигласан. Өвөрмөц талбайн алсын хараа, санаанд оромгүй, оновчтой дамжуулалт өгөх чадвар, үр ашигтай довтолгоо зэрэг нь түүнийг хэдийнээ НБА-ийн шилдэг холбогчдын нэг болгожээ.

    Паскаль Сиакам: 2023/24 оны солилцооны хугацаа дуусахаас өмнө түүнийг багтаа нэгтгэсэн нь өнгөрсөн жилийн Дорнодын финалд бүдэрсэн багийг нэг шат ахиулахад томоохон түлхэц болгож өгөв. Тэр цагаас хойш Камерун залуу багийнхаа тоглогчдын тоглолтын хэв маягт бүрэн дасан зохицож, тогтвортой байдлын шинэ түвшинд хүрч, Дорнод бүсийн плей-оффын MVP-ээр Халибуртоныг давж тодорсон юм.

    Майлс Турнер: Лигийн хамгийн дутуу үнэлэгдсэн төвийн нэг одоог хүртэл хэвээрээ. Жил болгоны солилцооны цонхоор түүнийг өөр ба руу явах цуу яриа дэгддэг ч тэрбээр Индиана хотдоо үлдсэн хэвээр. Атлетик чадвар, чадварлаг алсын зайн шидэгч Турнер аажмаар орчин үеийн сагсан бөмбөгийн хамгийн тохиромжтой тоглогч болжээ.

    Тандер VS Пэйсерс: НБА-ийн шийдвэрлэх тулааны өмнө

    ЭНЭ УЛИРАЛД ХООРОНДОО

    Энэ улиралд НБА-ийн финалд шалгарсан хоёр баг хоёр удаа хоорондоо учраа таарсан ба хоёр тоглолт хоёулаа Оклахомагийн талд өндөрлөсөн. Тандер талбай дээрээ (120-114), Индианагийн талбай дээр (132-111) тус тус хожсон байна. Шай Гилжиус-Александр хоёр тоглолтын шилдэг мэргэн бууч болж, нийлбэр дүнгээр 78 оноо авчээ.


    Тэдний цувралаас юу хүлээх вэ?

    Хоёр баг хоёулаа гайхалтай сагсан бөмбөг тоглож финалд шалгарсан. Индиана Нью-Йоркийн хүчирхэг баг болон, Яннистай Милуаки, улирлын шилдэг баг болох Кливлендийг Дорнод бүсээс хасч чадсан. Оклахома Мемфис, Миннесота хоёрт ямар ч боломж үлдээгээгүй ч Өрнөдийн хагас шигшээд Денвертэй хийсэн долоон тоглолт тэдэнд том цохилт болсон юм. Тандер хэдий цувралд ялах магадлал өндөр байж магадгүй ч Индианагийн хувьд өрсөлдөгчийнх нь ур чадвар тэднийг няцаахгүй гэдгийг аль хэдийн нотолсон.

    Энэ финал ялагчийн нэрээс үл хамааран мартагдашгүй байх нь дамжиггүй. Thunder and the Pacers энэ улирлыг аль хэдийн онцгой болгож чадсан бөгөөд шийдвэрлэх цувралд гайхалтай тоглолт үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.