Цахим Спортын Counter Strike төрлийн Дэлхийн аварга гэгдэх Мажор тэмцээн АНУ-ын Техас мужийн Остин хотноо эхлээд гурав дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Тус тэмцээнд манай улсаас оролцож буй хоёр дахь баг Chinggis Warriors баг эхний хожлоо авсан талаар олон улсын компани 1xBet-ийн шинжээчид мэдээлж байна.
Chinggis Warriors баг Мажорын эхний ялалтаа авлаа
6 сарын 5


Өнөөдөр өглөө тэд Бразилын Fluxo багийн эсрэг Best of 3 журмаар тоглолоо. Манай багийн хувьд хэрвээ нэг хожигдвол тэмцээнийг өндөрлүүлэх аюулд ороод байсан юм.
Эхний мап-ыг манай баг Ancient дээр сонгосон ч харамсалтай нь 13-10 харьцаатай ялагдал хүлээв. Гэхдээ хоёр дахь мап MIrage дээр controlez гайхалтай тоглолт үзүүлж багаа манлайлан 13-11 харьцаатайгаар 1-1 болгон тэнцүүллээ. Шийдвэрлэх гурав дахь мап Nuke дээр өрнөсөн нь манай баг нутаг дээрээ тоглож байгаа мэт итгэл дүүрэн тоглож, 13-2 харьцаатай буулгаж авснаар тэд 2-1 харьцаатай илт давамгайа илүүрхлээ. Улмаар Chinggis Warriors баг Дэлхийн S зэрэглэлийн том тэмцэний эхний хожлоо авсан баярт үйл явдалт тохиож байна. Тус тоглолтод controlez 60 kill, cool4st 42 kill гүйцэтгэж тус бүр багаа тэргүүлсэн байна.

Остин Мажорын эхний шат гурав хожигдсон баг шууд тэмцээнийг орхих дүрэмтэй ба гурав ялсан баг дараагийн шатанд шалгарна. Chinggis Warriors баг маргааш үүрээр буюу 06-р сарын 06-ны 04:00 цагаас урд хөршийн Lynn Vision багтай Best of 3 журмаар тоглоно. Тэдэнд хожигдох эрх байхгүй.
"BLAST.tv Austin Major 2025" тэмцээнийг албан ёсны эрхтэй зөвхөн “ESN – eSports Network”-ийн Youtube хуудас болон “Premier Sports Network 5” сувгаар хүлээн авч үзэх боломжтой. Youtube сувгийг ЭНД дарж үзээрэй.

Олон улсын Е-спорт шинжээчид 1xBet-ын зүгээс BLAST.tv Остин Мэйжор 2025 тэмцээнийг дэлгэрэнгүй мэдээллийг шуурхай хүргэх болно. Бидэнтэй хамт байж, The MongolZ болон Chinggis Warriors багуудаа дэмжээрэй!