“UEFA NATIONS LEAGUE” тэмцээний хагас шигшээ тоглолт Германы Мюнхен хотын 75024 хүний суудалтай алдарт “Allianz Arena”-д Герман болон Португал улсын шигшээ багууд тоглолоо.
Тоглолтын 7 дахь минут эхний аюултай довтолгоог Португалийн шигшээ багийн ахлагч шигшээ багийнхаа мэргэн бууч Cristiano Ronaldo-н зүүн хөлийн гоёмсог цохилтыг Герман хаалгач M.Ter-Stegen хааж зогсоов. Тоглолтын 19 дэх минут Германы шигшээ багийн довтлогч Nick Woltemade-н цохилтыг Португал хаалгач Diogo Costa ганган тэсэрч хаав. Тоглолтын 21 дэх минут Leon Goretzka-ийн цохилтыг өнөөх л Diogo Costa тэсэрч хааж чадлаа. Улмаар эхний хагас харилцан аюултай довтолгоотой өрнөсөн ч хаалганы тор хөдөлсөнгүй. Тоглолтын хоёрдугаар хагас эхлээд 48 дахь минут Германы шигшээ багийн хагас хамгаалагч Joshua Kimmich-ийн ганган дамжуулалтаар Германы ирээдүй гэгдэж буй залуу од Florian Wirtz мөргөж гоол оруулан 1:0 болгов.