MSports logo
Д.Амарсайхан сонирхогчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ
  • Ө
    Өсөхбаяр

    11 сарын 10

  • Д.Амарсайхан сонирхогчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ

    Шатрын спортын сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Оман улсын Мускат хотноо 11-р сарын 02-оос маргааш хүртэл буюу 11-р сарын 11 өдөр хүртэл үргэлжилж байна. Тус тэмцээний U2000 ангилалд Даштогтохын Амарсайхан эхний 8 өргөөс 8 дараалан ялалт байгуулж тэмцээн дуусахаас нэг өдрийн өмнө түрүүлж, сонирхогчдын Дэлхийн аварга боллоо. Тус тэмцээнд манай улсаас нийт 19 тамирчин оролцож оюун ухаан, ур чадвараа сорьж байгаа юм. Өнөөдөр сүүлийн өргүүд явж дуусах ба U 1700, U 2300 ангиллуудын аваргын төлөөх тоглолтуудыг манай тамирчид хийх гэж байна.