MSports logo
ДАШТ-д оролцсон жюү жицүгийн тамирчдын сүүлч өнөөдөр эх орондоо ирлээ
  • Б
    Бэлгүүн

    11 сарын 8

  • ДАШТ-д оролцсон жюү жицүгийн тамирчдын сүүлч өнөөдөр эх орондоо ирлээ

    Арабын хойгийн зүүн төгсгөлд байрладаг Арабын Нэгдсэн Эмират улсад жил бүр болдог жюү жицүгийн бүсний ангилалтай дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаас тогтмол өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцдог. Хэвтээ барилдаан, уян хатан байдлын бэлэг тэмдэг болсон жюү жицүгийн спортын хамгийн оргил том тэмцээн болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд энэ удаад Монголоос өсвөр үе, насанд хүрэгчид, мастерс ангилалын нийт 70 тамирчинтай баг тамирчид оролцов.  Монголын жюү жицүгийн тамирчид 2023 оны бүстэй ангилалын дэлхийн аваргад 4 мөнгө, 6 хүрэл медаль, насанд хүрэгчдийн ангилалд нэг алтан медаль, мастерсийн ангилалд 5 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ. 

     

    ДАШТ-д оролцсон жюү жицүгийн тамирчдын сүүлч өнөөдөр эх орондоо ирлээ

    Мягмар гарагт тэмцээнд амжилттай оролцсон тамирчдын түрүүч эх орондоо ирсэн бол өнөөдөр өглөө ДАШТ-д 13 тамирчинтайгаар оролцож, 3 медаль хүртсэн Баялаг клубийн тамирчид эх орондоо хүрэлцэн ирлээ.

    ДАШТ-д оролцсон жюү жицүгийн тамирчдын сүүлч өнөөдөр эх орондоо ирлээ

    Өсвөр насны ангилалд:

    • Баялаг клубийн тамирчин  Д.Мөнхбилэг /шар бүсний ангилалд -60кг жинд хүрэл 
    • Ид шидийн орон академийн тамирчин С.Нандинжаргал саарал бүсний -60кг жинд мөнгө
    • Баялаг клубийн тамирчин Ч.Тэмүүжин  шар бүсний -78кг жинд хүрэл
    • “Jiu Jitsu Methods Mongolia” клубийн тамирчин Б.Бат-Эрдэнэ шар бүсний -72кг мөнгө
    • “Jiu Jitsu Methods Mongolia” клубийн тамирчин Б.Түвшинбуян саарал бүсний -56кг жинд хүрэл
    • Даян шонхор клубын тамирчин П.Эрдэнэбулган охидын ногоон бүсний ангилалд -48кг жинд мөнгө
    • Баялаг клубийн тамирчин О.Номин-Эрдэнэ ногоон бүсний -57кг жинд мөнгөн медаль
       
      Насанд хүрэгчид : 
    • Жамп академийн тамирчин Г.Гантулга цэнхэр бүсний -94кг жинд алтан медаль
      Мастерс:
    • Ягаан бүсний М4 ангилалын -94кг жинд барилдсан “Garuda BJJ & MMA” академийн тамирчин Б. Эрдэнэбаяр Алтан медаль
    • Дорнод Маршал жюү жицү академийн тамирчин Ё. Батбаяр хүрэл медаль
    • Дорноговь аймгийн тамирчин Батхуягийн Батзориг хөх бүсний М1 ангилалын -120кг жинд алт
    • Сүхбаатар аймгийн тамирчин О.Баярхүү ягаан бүсний МЗ -120кг жинд алт
    • УБ төмөр замын “Замчин” спорт хорооны тамирчин Бэгзжавын Энхтөр хөх бүсний М2 -62кг жинд мөнгө
    • Их шавь дэвжээний тамирчин Бямбагийн Болдням хөх бүсний М4 -120кг жинд барилдсан хүрэл медаль
    • “ТЭМҮҮЖИН” клубын тамирчин Дашжамцын Энхбаатар хөх бүсний М4 -77кг жинд мөнгө
    • Thunder Bjj Academy -ийн тамирчин Сономдагвагийн Чинзориг М3 -69кг жинд алт
    • Орхон аймгийн тамирчин Чинчулууны Баярмагнай хөх бүсний М2 -77кг жинд алтан медаль тус, тус хүртээд байна.

     

    ДАШТ-д оролцсон жюү жицүгийн тамирчдын сүүлч өнөөдөр эх орондоо ирлээ
    ДАШТ-д оролцсон жюү жицүгийн тамирчдын сүүлч өнөөдөр эх орондоо ирлээ