2001.03.22-нд Баянхонгор аймагт төрсөн. Ам бүл 6. Аавын тал бөхийн удамтай. Хүүхэд насны дурсамжаа хөдөө мал маллаж, ээж, аав, эмээ, өвөөдөө тусалж өнгөрөөсөн. Ер нь их эршүүд хүүхэд байсан. Ах нартайгаа их барилддаг байсан. Удалгүй жүдо бөхийн секцэд орж тамирчин болох замналаа эхэлсэн.
Жүдо бөхийн спортоор 12 настайгаасаа хичээллэж эхэлсэн. Багш маань бидэнд үргэлж цаг барих, цэвэрч байх, бие биедээ хүндлэлтэй харьцахыг анх секцэд орох цагаас л зааж зөвлөж ирсэн энэ нь жүдо бөхөд татагдах гол шалтгаануудын нэг. Өсвөр үеийн тэмцээнд явж байх үе л их дурсамжтай байдаг.
Хобби гэвэл нэхмэл нэхэж, ном унших дуртай.
Супер хүчтэй болох боломж гарвал цаг хугацаагаар аялах, хайртай хүмүүстэйгээ удаан хамт байж олон дурсамжуудыг бүтээх байсан.
16, 17 настайгаасаа их дуулга тэмцээний медаль хүртэж эхлэхэд мэдээж маш их баярласан. Өөртөө илүү их итгэлтэй болсон. Гадаадын тамирчид, Монголын тамирчдын ялгаа гэвэл Монголчууд сэтгэл зүй сайтай, бяртай үүнийгээ давуу талаа болгож барилддаг. Багш нартайгаа бэлтгэл дээр, хэнтэй яаж барилдах яаж сэтгэл зүйгээ бэлдэх талаар ярилцаж, бичлэг анализ хийсэн байдаг учраас тэмцээн дээр биеийн хөдөлгөөн нүдний харцаар ойлголцсон байдаг.
Байцаатай хуурганд дуртай.
Эрэгтэй хүний бусдыг хүндэлдэг, цэвэрч занд дуртай юм болов уу. Найз залуу байхгүй.
Залуучуудын дэлхийн аварга болон анх өсвөрийн азийн аваргаар түрүүлэх их дурсамжтай байсан. Цаашдын зорилго бол 2024 оны олимпдоо түрүүлэх.
Миний анхны багш ОУХМ , Л.Лувсандэмбэрэл багшаасаа үргэлж үлгэр дуурайлал авдаг, аливаа зүйлд чин сэтгэлээсээ хандахыг эрхэмлэдэг.
Сэтгэлээр унасан үедээ ямар аргаар өөрийгөө тайвшруулдаг вэ? Гэрээ цэвэрлэж, хөгжим сонсож тайвширдаг.