
1972 онд Улаанбаатар хотод 2-р төрөхөд төрсөн. Одоо ам бүл долуулаа. Эхнэр, таван хүүхдийн хамт амьдардаг. Манай гэр бүлд спортын өндөр амжилт үзүүлсэн хүн байхгүй. Ах, дүү бид 3 хашаандаа дугуй кольцоо, паньераар шийд хийж сагс тоглож сагсан бөмбөгийн спортод дурласан. Багадаа бол их сахилгагүй хүүхэд байсан. Сагсан бөмбөгийн спортоор хичээллэх хүртлээ буюу 4-р анги хүртлээ хичээл номдоо сайн, сурлагатай хүүхэд байсан бол сагсан бөмбөг тоглож эхлээд сурлага жоохон муудаж эхэлсэн. Бага байхдаа том болбол авто тээврийн хүн болно гэж боддог байсан. Авто, техникийн зүйлс их сонирхдог байсан. Одоо бол жолооч гэдэг мэргэжил биш болсон, жоохон байхдаа бол хурдны машин унадаг жолооч болно гэж хүсдэг байсан.

Сагсан бөмбөгийн спортоор анх 5-р ангиасаа хичээллэж эхэлсэн. 1980 оноос анх хичээллээд тэмцээн уралдаанд орж эхэлсэн. Хүч спорт клубт Лхагвасүрэн багшийн удирдлага дор 9-р ангидаа өсвөр үеийн улсын аваргад орж байсан нь анхны хамгийн том тэмцээн байсан. Тэрнээс өмнө 1984, 1985, 1986, 1987, 1988 онд өсвөрийн бүх тэмцээнд орж түрүүлж байсан. Сагсан бөмбөгтэй холбоотой хамгийн дурсамжтай үе гэвэл 1995-96 оны Монголын сагсан бөмбөгийн холбооны 2 дахь удаагийн дээд лигт "Бизнесийн Чөтгөрүүд" баг аварга авч, миний төрсөн дүү маань лигийн тэргүүн тоглогч болж байсан. Тэр финалын тоглолтыг ээжтэйгээ цуг үзэж, баярлаж байсан нь хамгийн дурсамжтай санагддаг.

Дасгалжуулагчийн замнал бол 2004 оноос эхэлсэн. Хасын Хүлэгүүд клубийг 12 жил дасгалжуулсан. Хүлэгүүд баг дээр ажиллаж байхдаа давхар "Этүгэн" их сургуулийн оюутны багийг дасгалжуулж ирсэн. Этүгэний баг дээр ажиллаад 10 жил болж байна. Хасын Хүлэгүүдийн энэ улиралд тоглох эмэгтэй баг бол Этүгэн Ирвэсүүдээс гарсан миний шавь нар байгаа. Шавь нар маань надад Хүлэгүүдийн эмэгтэй баг дээр ажиллах санал тавьсан. Хасын Хүлэгүүд, Этүгэн Ирвэсүүд клубүүд энэ жилээс ах дүү клубийн хамтын ажиллагааны гэрээ хийгээд маш өндөр системтэйгээр 7 настайгаас нь мэргэжлийн тамирчин бэлтгэх тохиролцоонд хүрсэн учраас гэрээний дагуу Хасын Хүлэгүүдийн эмэгтэй багийг дасгалжуулахаар болсон.

Яс чанасан шар будаатай сүүтэй цайнд дуртай. Бага насаа аав, ээжтэйгээ өнгөрүүлсэн. Мөн манай буурай эмээ дээрээ очиж гэр орны ажилд тусалдаг байсан. Эмээ маань хийцтэй цай их гоё хийдэг байсан болохоор багаасаа хийцтэй цайнд дуртай.

Хамгийн их айдаг зүйл бол өөрийнхөө шавь нар болон надад итгэж байгаа хүмүүсийн итгэлийг алдахаас айдаг. Ер нь хүн бол гэр бүлд хайр сэтгэл байхаас гадна хоорондоо итгэх итгэл дээр тогтдог гэж боддог. Тийм ч учраас хүний итгэл алдах вий гэхээс маш их айдаг.

🇮🇹⚽️ITALIAN SOCCER CAMP 2023 ULAANBAATAR ⚽️ДАВУУ ТАЛ: Италийн мэргэжлийн дасгалжуулагчид болон Италийн хөл бөмбөгчидтэй хамтран тусгай хөтөлбөрөөр хувийн техник, багийн тактик зааж явуулна ⚽️ШИЛДЭГ 3 ХҮҮХЭД: Сургалтад хамрагдсан 120 хүүхдээс шилдэг 3 хүүхдийг итали дасгалжуулагч нар шалгаруулж 2023 оны 10-р сард Итали улсад болох олон улсын хөл бөмбөгийн баярт үнэ төлбөргүй оролцуулна ⚽️ХАНГАМЖ: Сургалтад хамрагдах хүүхэд бүрд ивээн тэтгэгчийн лого байршуулсан тоглолтын бүрэн хувцас /өмсгөл, шорт, гидр, бөмбөг/-ыг дурсгаж, сургалтын диплом гэрчилгээ гардуулна ⚽️ХЭЗЭЭ, ХААНА: Монголын хөл бөмбөгийн холбооны төв талбай, БЗД-ийн 15-р хорооллын хөл бөмбөгийн талбайд 2023 оны 9-р сарын 9-14-ний өдрүүд ⚽️ХАМРАХ ХҮРЭЭ: 8-14 хүртэлх насны охид, хөвгүүд ⚽️СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ: CAREER NUMBER APP-д бүртгэгдсэн нийт хүүхэд багачуудаас 120 хүүхэд сонгон шалгаруулж 5 хоногийн сургалтад хамрагдана 📲CAREER NUMBER аппликэйшнд бүртгүүлэх заавар: Google play болон Appstore-оос career number гэж хайлт хийж аппликэйшнээ татна. /http://careernumber.mn/ мөн сайт рүү орон QR татан уншуулах боломжтой/ 🇮🇹⚽️ITALIAN SOCCER CAMP 2023 ULAANBAATAR ☎️☎️ 777-24-777 📲 #CAREERNUMBER APPLICATION📲 App татах: http://careernumber.mn/ Та бүхэндээ амжилт хүсье👍

Хуучны Монгол кинонуудад дуртай. Тухайн үеийн кинонуудыг дахиж давтаж үзэх дуртай. Тунгалаг тамир ч гэх юм уу киног ахиад үзэхэд гоё байдаг. Дуртай хамтлаг гэвэл Харанга. Харанга хамтлагийн Лхагваг сайн дуучин гэж боддог. Сүүлийн үед хамт ажиллаж байгаа болохоор тэр юм уу Сонио гээд дуучнаа их сонсдог болсон.

Эмэгтэй хүний өөрийнхөөрөө байгаа, амьдралд өөрийн гэсэн зарчимтай байгаа байдалд дуртай. Хэт их стилл, загвар хөөдөггүй чанарт дуртай. Эхнэрийнхээ энэ чанарт суурилж, ирээдүйд миний амьдралд бат багана минь болж явах тийм бүсгүй гэж бодсоны үндсэн дээр сонгосон. Миний эхнэр одоог хүртэл миний итгэлийг алдалгүй үр хүүхдүүд, гэр бүлийнхээ төлөө байдагт нь маш их дуртай байдаг.

Гаргасан онцлох амжилтууд гэвэл одоо Монголын сагсан бөмбөгт эвдэгдээгүй байгаа 2008, 2009, 2010 гэсэн гурван жил дараалан аварга авсан амжилт байна. Олон улсын түвшинд гэвэл Инчоны Азийн наадамд анх удаа шилдэг 8-т шалгарсан. Цаашдын зорилго гэвэл Монголд мэргэжлийн том клубийг бий болгож, энэ клубээрээ дамжаад Ази болон олон улсын тэмцээнд оролцдог. Клуб маань олон улсын зах зээлд гарч, тамирчин солилцоонд орж, Монголын сагсан бөмбөгийн клубийг олон улсад гаргах зорилт тавин ажиллаж байна. Мөн бүтэн өнчин, хагас өнчин, амьдралын боломж муу, их сургуульд сурах болон цаашаа хөгжих боломж нь хязгаарлагдмал хүүхдүүдийг олж авч, тэр хүүхдүүдийн амьдралд гэрэл гэгээ нэмэхийг зорин ажиллаж байгаа. Энэнийхээ хүрээнд зун бүр хөдөө орон нутгаараа “Авьяасын эрэлд” гэж явж, сагсан бөмбөг сайн тоглодог гэхээсээ илүү сагсан бөмбөгт хүсэл сонирхолтой хэр нь ээ амьдралын боломжгүй хүүхдүүдийг илрүүлж хамтран ажиллаж байгаа. Энэ ажлаа ч өргөжүүлж ажиллана гэж бодож байна.

Супер хүчтэй болох боломж гарах байсан бол өөрийнхөө амьдралыг зориулж байгаа Монголын сагсан бөмбөгийн спортыг шууд дэлхийн аваргад оруулах. Дэлхийн аваргад оруулж медальт байранд оруулж, цаашлаад түрүүлэх тийм хүчийг сонгох байсан.

Чөлөөт цаг бага гардаг. Гэхдээ чөлөөт цаг гарвал өөрийгөө хөгжүүлэх тал дээр анхаарах дуртай болсон. Сагсан бөмбөгийн мэдээлэл илүү авах, хэл сурах гэсэн чиглэлүүд дээр илүү анхаарч байна. Үндсэн хоббигоороо юм цуглуулах ч гэх юм уу тийм зүйл бол болохгүй. Чөлөөт цагаа гэр бүл болон өөрийнхөө хөгжилд анхаарах, өөрийгөө сайжруулах тал дээр л ажилладаг даа.










