MSports logo
Үндэсний дээд лигийн өнгөрсөн амралтын өдөр болсон тоглолтуудын үр дүн
  • Ө
    Өсөхбаяр

    11 сарын 6

  • Үндэсний дээд лигийн өнгөрсөн амралтын өдөр болсон тоглолтуудын үр дүн

    Монголын сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн 2023-2024 оны улирал нээлтээ хийж багууд эхний тоглолтуудаа хийгээд байна. Энэ амралтын өдөр буюу 11-р сарын 4,5-нд болсон тоглолтуудын үр дүнг хүргэж байна. 

    Гэрэл зургийг: "Үндэсний дээд лиг"

    11-р сарын 4 Бямба гарагт 13:40 цагт

    Улаанбаатар TLG  83 -  85  Сүмбэр цамхаг Монголианс

    Улаантбаатар TLG багаас Б.Дархантөгс 26 оноо, 2 оновчтой дамжуулалт, 6 самбар, О.Тулга 21 оноо, 3 оновчтой дамжуулалт, 6 самбар гүйцэтгэжээ. Тус багийн легионер тоглогч Энтони Харрис Монголд ирээд удаагүй байсан ба 7 оноо, 14 оновчтой дамжуулалт, 5 самбар бүртгүүлсэн юм. 

    Сүмбэр цамхаг Монголианс багаас О.Баянбаатар 23 оноо, 2 оновчтой дамжуулалт, 7 самбар, Ч.Бум-Эрдэнэ 20 оноо, 2 самбар тус тус гүйцэтгэн багтаа эхний хожил авахад туслажээ. 

    Үндэсний дээд лигийн өнгөрсөн амралтын өдөр болсон тоглолтуудын үр дүн

    11-р сарын 4 Бямба гарагт 16:10 цагт 

    Сэлэнгэ Бодонс 96 – 83 ШУТИС Шаркс 

    ШУТИС Шаркс багаас Х. Номин-Эрдэнэ 28 оноо, 3 оновчтой дамжуулалт, 2 самбар, Ж. Оргилболд 24 оноо, 6 оновчтой дамжуулалт, 2 самбар гүйцэтгэжээ. 

    Сэлэнгэ Бодонс багаас А.Базаргүр 20 оноо, 14 самбар гүйцэтгэн тоглолтын шилдэгээр шалгарсан бол П.Мөнх-Оргил 18 оноо, 7 оновчтой дамжуулалт, 10 самбар авсан байна. 

     

    Үндэсний дээд лигийн өнгөрсөн амралтын өдөр болсон тоглолтуудын үр дүн

    11-р сарын 4 Бямба гарагийн оргил тоглолт 18:40 цагт 

    Эрдэнэтийн Уурхайчид 84-81 IHC Apes

    IHC Apes багаас М.Өлзий-Орших бэлтгэл болон хурдтай байгаа гэдгээ харуулан шилдэг тоглолтоо үзүүлж 22 оноо, 6 оновчтой дамжуулалт гүйцэтгэн багаа тэргүүлсэн бол шинэ багтаа нэгдээд буй Н.Батбаяр 12 оноо авсанаас алсын зайнаас 5 шидэж 2-ыг нь амжилттай болгосон байна. 

     

    Үндэсний дээд лигийн өнгөрсөн амралтын өдөр болсон тоглолтуудын үр дүн

    Өмнө улирлын аваргууд болох Эрдэнэтийн Уурхайчид багийн төвийн тоглогч О.Энхбаатар 3х3-ын аялан тоглолттой тул оролцож чадаагүй байна. Тус тоглолтод Г.Ган-Эрдэнэ мөн онцгой тоглолт үзүүлж 19 оноо, 3 оновчтой дамжуулалт, 6 самбар гүйцэтгэсэн бол багийн ахлагч Т.Санчир мөн 19 оноо, 4 самбар гүйцэтгэн онцлох тоглогчоор шалгарч улирлын эхний хожлоо байгууллаа. Тус багт шинээр нэгдсэн А.Тэмүүжин 13 оноо 6 самбар аван багтаа хожил авахад том тус хүргэлээ. 

    Үндэсний дээд лигийн өнгөрсөн амралтын өдөр болсон тоглолтуудын үр дүн

    11-р сарын 5 Ням гараг 16:10 цагт

    Дархан Юнайтед 79 – 89 Өмнөговь Ёлууд 

    Дархан Юнайтед багаас багийн ахлагч О.Нямбаяр 24 оноо, 3 самбар, М.Мөнхзолбоо 13 оноо, 4 оновчтой дамжуулалт, 6 самбар тус тус гүйцэтгэсэн байна. 

    Улирлын эхний хожлоо авсан Өмнөговь Ёлууд багаас Стэнфорд Уиллиам 23 оноо, 8 оновчтой дамжуулалт, 9 самбар, Э.Сумьяабазар 17 оноо, 5 оновчтой дамжуулалт 7 самбар гүйцэтгэжээ. 

    Үндэсний дээд лигийн өнгөрсөн амралтын өдөр болсон тоглолтуудын үр дүн

    11-р сарын 5 Ням гарагийн оргил тоглолт 18:40 цагт

    BHC Гарьд 85 – 73 Тэнүүн Өлзий Металл

    Тэнүүн Өлзий Металл багаас холбон тоглогч Т.Ууганбаяр 20 оноо, 3 дамжуулалт, 9 самбар авсан бол шинэхэн Металл А.Энхбаясгалан 17 оноо, 1 самбар, 9 самбар гүйцэтгэсэн байна. 

    BHC Гарьд багаас шинэ легионер Жозеф Дэвой дебуть тоглолтодоо 30 оноо, 3 оновчтой дамжуулалт, 8 самбар гүйцэтгэн тоглолтын шилдэгээр тодорсон байна. Багийн ахлагч О.Эрдэнэцогт 6 оноо, 6 оновчтой дамжуулалт, 7 самбар гүйцэтгэн улирлын анхны ялалтаа байгууллаа. 

    Үндэсний дээд лигийн өнгөрсөн амралтын өдөр болсон тоглолтуудын үр дүн