MSports logo
Дрэймонд Грийн тоглолтын эхэнд Рүди Гобертийг боосныхоо төлөө талбайгаас хөөгдлөө
  • Б
    Бэлгүүн

    11 сарын 15

  • Дрэймонд Грийн тоглолтын эхэнд Рүди Гобертийг боосныхоо төлөө талбайгаас хөөгдлөө

    Өнөө өглөө NBA-ийн талбайд 10 тоглолт явагдлаа. Эдгээрийн дунд Сан Францискод Уарриорс Тимбервулвес багийг хүлээн авч, тоглолтын дунд хурцадмал үйл явдал боллоо. Тоглолт эхлээд хоёр минут ч болоогүй байхад багууд нэг оноо авч амжаагүй байтал жижиг хэрүүл өрнөж, багийн хэмжээнд зодоон болов. Дайчид бөмбөгийг талбай дээр гаргаж ирснээр тоглолт өрнөж эхэлсэн. Жейден МакДаниэлс, Клэй Томпсоныг бага зэрэг түлхэх гэж оролдоход МакДэниэлс өмсгөлөөс нь атгаад гэнэт байдал хурцаджээ. Ийнхүү хоёр багийн тоглогчдийн хооронд үл ойлголцол гарч эхэлмэгц Дрэймонд Грийн Рүди Гоберт дээр очиж, түүний толгойг тохойныхоо завсарт хийж, боосон байна. Нөхцөл байдал удаан даамжраагүй ч Томпсоны өмсгөл энгэрээрээ урагдаж, үзэгчдийг тоглогчдийн үйлдэл сандлаас нь өндөлзүүлэхэд хүрлээ. Миннесато Тимбервулвсын төвийн тоглогч Гоберт хоёр тоглогчийг салгах гэж явсны дараа Грийн Гобертын хүзүүгээр нь хэр хурдан боосон тухай бичлэг, зургууд тэр дороо олон нийтийн сүлжээнд тархсан.  

    Дрэймонд Грийн тоглолтын эхэнд Рүди Гобертийг боосныхоо төлөө талбайгаас хөөгдлөө

    МакДэниэлс, Томпсон, Грийн нар тоглолтоос хасагдсанаар Уарриорс бүр ч хүнд нөхцөлтэй болсон. Тэд өвдөгний шөрмөсний улмаас Стивен Көрригүй байгаа үед ахин тоглогч талбайд гарч чадаагүй нь байдлыг улам дордуулсан юм. Грийн, Гоберт нар өнгөрсөн дөрөвдүгээр сард олон нийтийн сүлжээгээр егөөдсөн үгсүүдийг солилцоод амжсан байсан бөгөөд хоорондын харилцаа сайнгүй байдаг нь ийнхүү талбайд ил гарч, багт сөрөг нөлөөг үзүүллээ. Улмаар тоглолт 104-101-ийн харьцаатайгаар Миннесаточуудын давамгайллаар өндөрлөв. Энэ тоглолтод Карл-Энтони Таунс 33 оноо, 11 самбараас бөмбөг авалт, 2 оновчтой дамжуулалтаар багаа ялалтад хөтлөж, түүнд Энтони Эдвардс 20 оноо, Майк Конли 13 оноо, Наз Рэйд 10 оноогоор тус хүргэжээ. Ийнхүү Тимбервулвс улирлын 8 дахь хожлоо авсан бол Дайчид 6 хожил, 6 хожигдолтой боллоо. 
     

    Дрэймонд Грийн тоглолтын эхэнд Рүди Гобертийг боосныхоо төлөө талбайгаас хөөгдлөө