Бүх цаг үеийн сагсан бөмбөгийн шилдэг тоглогчдын нэг Леброн Жэймсийн хүүхэд нас, замнал, амьдралын түүхийг харуулсан “Леброн Жэймсийн гэрийн заал” нэртэй хувийн музей энэ сарын 25-нд албан ёсоор нээлтээ хийхээр болжээ. Уг музей нь түүний төрөлх нутаг Акрон хотод байрлах ба уг төслийг жил хагасын өмнө хийхээр төлөвлөөд байсан юм. Музейн тасалбар ирэх долоо хоногийн даваа гарагаас зарагдаж эхлэх бөгөөд түүний өмсгөлийн дугаарыг хүндэтгэж 23 доллароор худалдаалагдах аж. Мөн 5-аас доош насны хүүхдүүд үнэ төлбөргүй хамрагдах ба тасалбарын орлогыг түүний гэр бүлийн сангаар дамжуулан Акрон хотын сайн үйлсийн нийгэмлэгт өгнө гэжээ.
Леброн Жэймсийн хувийн музей энэ сарын 25-нд нээлтээ хийнэ
11 сарын 10
Музейн үзмэрүүд дунд Жеймсийн бага насны эдэлж хэрэглэж байсан зүйлс, ээж Глория Жеймстэй хамт амьдарч байсан байрны дурсгал, Сент-Винсент-Санкт дахь ахлах сургуулийнх нь дурсамжит зүйлс, түүний ахлах сургуульдаа хүртэж байсан цом, медалиуд, болон НБА-ын замнал эхлэхээс өмнөх болон эхэлсний дараах ховор нандин өмсгөл, пүүз гэх мэт зүйлүүд нь багтаж байна.
Леброн Жэймс уг музейг нээж буй талаараа "Миний мөрөөдөл бол Акрон хотыг газрын зураг дээр гаргаж ирэх явдал байсан. Тиймээс дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн шүтэн бишрэгчид маань миний хотоор аялж, миний хүүхэд насаар хамтдаа аялах боломжийг олгохыг хүсэж байна. Одоо үүнийгээ хуваалцах боломжтой газартай болсон миний хувьд маш чухал зүйл юм" хэмээн хэлэв. Мөн тэрээр уг музейн санааг хэдэн жилийн өмнөөс бодож ирсэн бөгөөд олон жилийн турш үзмэр болон өөрийн эд зүйлсийг хадгалдаг хүмүүстэй холбогдож үзмэрүүдийнхээ санг нэмж байжээ.