2023 оны волейболын Үндэсний дээд лигийн эхний тойргийн тоглолтууд 11-р сарын 02-оос 11-ны өдөр хүртэл үргэлжилж дууслаа. Эрэгтэй багууд тус бүр 5 тоглолт хийснээс Шанх Транс, Натур Мед багууд адил 4 хожил, 12 оноотой өнгөллөө. Ингэхдээ ээлжийн хожлын зөрүүгээр Шанх Транс баг тэргүүн байрт жагссан байна. Шанх Транс баг Натур Мед-д 3 ээлж, Баянхонгорт 1 ээлж алдаж бусад тоглолтууддаа 3:0 харьцаатай хожжээ. Өмнөговь Шанх Транс баг Натур Мед багт хожигдсон бол Натур Мед тойргийн сүүлийн тоглолтод Баянхонгор багт 3:1 харьцаатай хожигдсон юм. Тэнүүн Огоо баг тойргийн сүүлийн тоглолтод Хасу Мегастарс багийг хожиж чухал оноо авснаар 3-р байраар тойргийг дуусгалаа. Мөн өнгөрсөн жилийн аварга Баянхонгор Корунт баг Натур Медийг хожиж 3 оноо авснаар адил оноотой эхний тойргийг дуусгалаа. Эхний тойрогт ганц ч хожил авч чадаагүй баг нь Ховд Алтайн Барс баг болоод байна.
Волейболын Үндэсний дээд лигийн эхний тойргийг Хөвсгөл Эрчим, Шанх Транс багууд тэргүүллээ
Ө
Өсөхбаяр
11 сарын 15
Мөн эмэгтэй лигийн эхний тойргийн тоглолтууд мөн адил дууссан ба хүснэгтийг Хөвсгөл Эрчим баг 7 хожилтой тэргүүллээ. Өмнө жилийн аваргууд энэ жил аваргын бүрэлдэхүүнийхээ гол цөмийг хадгалж чадсанаас гадна багтаа уусаж чадах легионер тоглогчдыг нэгтгэж, чадварлаг шинэ залуу тоглогчдоор хүч нэмсэн байна. Хүснэгтийн хоёрдугаар байрт Тэнүүн-Огоо баг жагссан ба лигийг тэргүүлж буй Хөвсгөл Эрчим багт хожигдсон ба бусад өрсөлдөгчдөө хожин 6-1 амжилттай явна. Тэдний араас Улаанбаатар Финикс, Хилчин багууд адил 12 оноотой удаалж байна. Хобби Эйс 5-р байрт ухарсан бол Алтайн Барс 2 хожилтой 6-р байрт явна. Волейболын Үндэсний дээд лигийн хоёрдугаар тойргийн тоглолт 11-р сарын 17-оос эхэлнэ.