"FIBA EuroBasket-2025" тэмцээний хэсгийн гал гарсан тоглолтууд өндөрлөж, шигшээ 16-д өрсөлдөх шилдэг багууд тодроод байна.
Туркийн шигшээ баг энэ жилийн Евро Баскетийг чимж, ямар хүчтэй өрсөлдөөнтэй байгаа гэдгээ А хэсэгт батлан харууллаа. Хүчирхэг Серби, Латвийн шигшээ багуудыг буулгаж авсан тэд 5-0 амжилттай хэсгээ тэргүүлэв.
А хэсэгт:
- ТУРК 5-0
- СЕРБИ 4-1
- ЛАТВИ 3-2
- ПОРТУГАЛ 2-3
B хэсэгт өнгөрсөн тэмцээний хүрэл медальт Германы шигшээ баг мөн адил нэг ч хожигдолгүй итгэл төгс хэсгээ тэргүүлэв. Швед, Монтенегро, Их Британий багууд бүгд 1 хожилтойгоор тэнцсэн бол Швед нийлбэр оноогоор тэний дээр жагсаж, шигшээ 16-д шалгарлаа.
B хэсэгт:
- ГЕРМАН 5-0
- ЛИТВА 4-1
- ФИНЛАНД 3-2
- ШВЕД 1-4
С хэсэгт Грек, Италийн шигшээ багууд 4 хожилтойгоор хэсгээ тэргүүлж, медалийн төлөөх өрсөлдөөний гол багууд болж буй. Энэ хэсгээс мултарсан хамгийн сонирхолтой баг нь Дэлхий, Тивийн аварга хүчирхэг Испанийн шигшээ баг Гүржид хожигдсон ба хэсгээс гарах сүүлчийн боломжоо Грект мөн хожигдон алдсанаар түүхэндээ анх удаа шигшээ 16-д шалгарч чадсангүй.
С хэсэгт:
- ГРЕК 4-1
- ИТАЛИ 4-1
- БОСНИ БА ХЕРЦГОВИН 3-2
- ГҮРЖ 2-3
Тэмцээний хамгийн сонирхолтой эцсээ хүртэл байрлал тодорхой болоогүй D хэсгийг Франц толгойллоо. Хэсгийн байрлал шийдэгдэх чухал тоглолтод Словени, Израйлыг буулгаж авсанаар 3-р байраар шалгарч, шигшээ 16-д Гректэй таарах эрсдэлээс зугтааж чадсан юм.
D хэсэгт:
- ФРАНЦ 4-1
- ПОЛЬШ 3-2
- СЛОВЕНИ 3-2
- ИЗРАЙЛ 3-2
Шигшээ 16-ын тоглолтууд Латвийн нийслэл Рига хотод 09-р сарын 06-аас эхэлнэ. Одоо та бүхэнд шигшээ 16-ын оноолт болон хуваарийг танилцуулъя: