Сагсан бөмбөгийн Европын аварга шалгаруулах “Евро Баскет 2025” тэмцээнд өнгөлөг байгаа хоёр тоглогч болох Никола Йокич болон Алперен Сэнгүн нарын Евро Баскетын анхны учраа өнгөрсөн орой Латви уллсын Рига хотын Xiaomi Arena-д боллоо.
Никола Йокич болон Алперен Сэнгүн нарын тулаанд энэ удаа Сэнгүн илүүрхлээ
9 сарын 4


Энэ тоглолтын өмнө Кристапс Порзингис: "Бяцхан Йокичийн эсрэг Жинхэнэ Никола Йокич. Энэ нь Евро Баскетийн түүхэн дэх хамгийн шилдэг тулаануудын нэг болон үлдэх болно” хэмээн хэлжээ.
Энэ тоглолт нь Европын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээний “А” хэсэгт багтсан Никола Йокичоор ахлуулсан Серби улсын шигшээ баг, Алперен Сэнгүнээр ахлуулсан Турк улсын шигшээ багуудын аль нь хэсгийн нэгдүгээр байраар гарахыг үзсэн чухал тоглолт юм.

Уг тоглолт 95:90-ийн харьцаатай Турк улсын ялалтаар дууслаа. Никола Йокич энэ тоглолтод 22 оноо, 9 самбар, 4 дамжуулалт, 3 бөмбөг таслалт гэсэн үзүүлэлт хийсэн бол залуу тоглогч Алперен Сэнгүн 28 оноо, 13 самбар, 8 дамжуулалт, алсын зайнаас 4 шидэлт амжилттай болгосон гэсэн сайн үзүүлэлт үзүүлж багаа хожилд хөтөллөө.

Энэ тоглолтын дараа Алперен Сэнгүн: "Йокич бол дэлхийн хамгийн шилдэг тоглогчдын нэг. Сүүлийн жилүүдэд бол тэр хамгийн шилдэг нь болоод байна. Түүнтэй тоглож, ялалт байгуулна гэдэг манай хувьд үнэхээр чухал байлаа. Энэ тоглолт надад тоглох урам зориг өглөө. Тиймээс би баяртай байна. Би ч тоглолтоо сайн хийж, бид хожсондоо баяртай байна" хэмээжээ.
Турк болон Серби улсын шигшээ багууд “А” хэсгийн сүүлийн тоглолтоо хийснээр 1 болон 2 байрыг баталгаажуулж Никола Йокич болон Алперен Сэнгүн нар дахин учрах боломж зөвхөн Финалын тоглолт эсвэл хүрэл медалийн төлөөх тоглолтод таарах боломжтой юм.
