MSports logo
Шуум: Netflix-ийн "Physical 100"-ын шинэ улиралд Дээд лиг, Шигшээ багийн тамирчин Г.Хандсүрэн оролцжээ
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 4

  • Шуум: Netflix-ийн "Physical 100"-ын шинэ улиралд Дээд лиг, Шигшээ багийн тамирчин Г.Хандсүрэн оролцжээ

    Олон улсын стрийминг үйлчилгээгээр дэлхийд тэргүүлэгч "Netflix"-ийн алдартай контентуудын нэг болох "Physical-100"-ийн дараагийн шинэ улирал "Physical: Asia" нэртэйгээр албан ёсны трейлэрээ саяхан цацсан. Physical-100 бүтээлд өмнө нь БНСУ-ын 100 тамирчид хоорондоо өрсөлдөн ялагчыг тодруулаг Реалити шоу байсан бол энэ удаа Азийн 8 орныг хамруулан цар хүрээгээ тэлжээ. Энэ удаа Монгол, Япон, Австрали, Филиппин, Тайланд, Өмнөд Солонгос, Индонез, Турк гэсэн Азийн 8 улсын тус бүр хамгийн шилдэг зургаан тамирчид оролцож, хурд, хүч, тэсвэр хатуужлаа шалах юм. Одоогоор Монгол гэлтгүй улс бүрээс ямар тамирчид, оролцогчид оролцсон гэдгийг зарлаагүй байгаа ч бидний өмнө мэдээлсэнчлэн Монгол улсын Арслан Б.Орхонбаяр Монгол улсаа төлөөлөх зургаан оролцогчдын нэг байж магадгүй. Харин энэ удаа Монгол улсаа төлөөлөх оролцогчдын нэг нь Монголын Волейболын Дээд лиг, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Гантогтохын Хандсүрэн оролцсон байж магадгүй байна.

    Шуум: Netflix-ийн "Physical 100"-ын шинэ улиралд Дээд лиг, Шигшээ багийн тамирчин Г.Хандсүрэн оролцжээ

    ОУХМ Г.Хандсүрэнгийн хувьд өнгөрсөн жил Дээд лигтээ оролцохын сацуу саяхан болсон Зүүн өмнөд Азийн АШТ-д шигшээ багийн хамтаар оролцон 5-р байрт шалгарсан билээ. Мөн Монгол улсаас холимог тулаанч, сагсан бөмбөгийн тамирчин, уран нугараач зэрэг шилдэг тамирчид оролцсон байх магадлалтай гэнэ. Уг шоуны зураг авалт энэ оны 02-р сард эхэлсэн бөгөөд та бүхний сайн мэдэх Manny Pacquiao үндсэн хостоор оролцсон байна.

    Netflix-ээр цацагдах уг бүтээл энэ 10-р сард Дэлхий даяар цацагдана.