ӨСВӨР ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД НИЙЛБЭР ДҮНГЭЭР ТЭРГҮҮЛЛЭЭ.
Зуун буудалт даамын өсвөр, залуучуудын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) Польш улсын Полице хотод 18 орны 350 тамирчин оролцож өнөөдөр аваргууддаа тодрууллаа.
Монголын улсаас өсвөр, залуучуудын шилдэг 31 тамирчин 10 насны ангилалд орж 6 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж багийн нийлбэр дүнгээр илт давуу тэргүүллээ.
- Хөвгүүдийн 5-8 насанд Монгени цогцолбор сургуулийн сурагч Нямбаяр овогтой Хангай нь долоо хожиж, хоёр хожигдсоноор 14 оноотойгоор 🥇медаль,
- Охидын 5-8 насанд Архангай аймгийн тамирчин спортын дэд мастер Баянмөнх овогтой Эрмүүнзаяа нь зургаа хожиж, нэг тэнцэж 13 оноогоор 🥇медаль,
- Хөвгүүдийн 9-10 насанд Шинэ Монгол сургуулийн сурагч дэлхийн даамын холбооны дэд мастер Гэрэлт-Од овогтой Санчир нь 6 хожиж, 3 тэнцэж 15 оноогоор 🥇медаль,
- Охидын 11-13 насанд Ирээдүй клубийн тамирчин дэлхийн даамын холбооны мастер Эрдэнэсайхан овогтой Даариймаа нь долоо хожиж, нэг тэнцэж, нэг хожигдож 15 оноогоор 🥇 медаль,
- Охидын 14-16 насанд Монгени сургуулийн сурагч олон улсын хэмжээний мастер Батдаваа овогтой Есүй тав хожиж, дөрөв тэнцэж, 14 оноогоор 🥇 медаль,
- Охидын 17-19 насанд МУИС-ШУС оюутан Дэлхийн даамын холбооны мастер Б.Мөнхжин зургаа хожиж, гурав тэнцэж 15 оноотойгоор 🥇 медаль, аваргын болзлыг хангажээ.
Гурван тамирчин мөнгөн медаль хүртлээ. Тодруулбал.
- Хөвгүүдийн 5-8 насанд Сонгодог байрлал клубын тамирчин Мөнх-Эрдэнэ овогтой Дөлхүслэн нь тав хожиж, гурав тэнцэж, нэг хожигдсоноор 13 оноотойгоор 🥈медаль,
- Охидын 5-8 насанд Дорноговь аймгийн тамирчин Бат-эрдэнэ овогтой Энхмаа нь зургаа хожиж, нэг хожигдож 12 оноогоор 🥈медаль,
- Охидын 17-19 насанд Ирээдүй клубийн тамирчин Олон улсын их мастер Баяр овогтой Мишээл нь тав хожиж, хоёр тэнцэж, хоёр хожигдож 12 оноогоор 🥈 медаль.
Гурван тамирчин хүрэл медаль хүртлээ. Тодруулбал.
Охидын 09-10 насанд Олонлог академийн сурагч спортын дэд мастер Энхтөр овогтой Номунзаяа нь тав хожиж, гурав тэнцэж, нэг хожигдсоноор 13 оноотойгоор 🥉медаль
- Хөвгүүдийн 11-13 насанд Алтан хүү клубийнн тамирчин спортын дэд мастер Тогтох овогтой Энхсүлд нь зургаа хожиж, нэг хожигдож 13 оноогоор 🥉медаль,
- Хөвгүүдийн 14-16 насанд Хан-Уул дүүргийн тамирчин, Tomujin Alternative сургуулийн сурагч Олон улсын хэмжээний мастер Анхбаяр овогтой Дашчирэв нь гурав хожиж, зургаа тэнцэж 12 оноогоор 🥉медаль хүртжээ.
Эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулж, төрийн далбаагаа өндөрт мандуулж, төрийн дуулалаа уянгалан тод эгшиглүүлсэн болон бусад тамирчиддаа блиц, рапид төрөлдөө илүү өндөр амжилт гаргахыг хүсье.
Эх сурвалж: Монголын даамны холбол ТББ