1994 онд Улаанбаатар хотын хоёрдугаар төрөхөд төрсөн. Өссөн газар 40 мянгатад өссөн. Хойшоо Баянхошуу руу өвөө дээр мөн байдаг байсан. Ам бүл гурав. Ээж, дүүтэйгээ, гурвуулаа амьдардаг. Ээж маань 1972 онд төрсөн, дүү маань 18 настай. Багадаа сахилгагүй шар хүүхэд байсан. Энд тэнд үсэрч хайрч, зодолдож байдаг, хөдөлгөөнтэй хүүхэд байсан. 10 жилийн 45-р сургуулийг төгссөн. Дээд сургуульд “Цэцээ Гүн”-д суралцаж байгаад цэрэгт явсан. Хүндэт харуулд 032-р ангид цэргийн алба хаасан.
Сагсан бөмбөгийн спортоор 10 жилдээ 2008 оноос хойш тоглож, хичээллэж эхэлсэн. Дээд үеийнхээ ах нарыг хараад ямар гоё тоглодог ах вэ, энэ ах нар шиг сагс тоглодог болно доо гэж бодож сагс тоглож, сурч эхэлсэн. Гадаа шийдэнд, сургуулийнхаа зааланд гээд сагс их тоглодог болсон тэр үеэс хойш. Дээд ангийн ах нар шийдэн дээр тохож байхыг нь хараад сагсан бөмбөгийн спортод татагдаж байсан. Өөрөө тоглож эхэлснээс хойш бүх зүйл нь таалагдаад хичээллэж эхэлсэн дээ. Сагсан бөмбөгтэй хамгийн нандин үе бол анх сургуулийнхаа шигшээд дуудагдаад дүүргийн аваргад оролцож байсан. Тэр л хамгийн нандин байсан. Намайг хэзээ шигшээд дуудах бол гэж хүлээж байхад, багш минь удахгүй дуудаад сургуулиа төлөөлж дүүргийн аваргад орж байсан үе хамгийн дурсамжтай санагддаг. Photo by Tumee Tb
Энэ улиралд плэй-оффт оръё, зоригтой тоглолт хийе гэж бодож эхлүүлсэн. Өөрийгөө харуулъя гэж хичээж эхэлсэн ч плэй-оффт орж чадсангүй, тэрэндээ жоохон сэтгэл дундуур л байна. Энэ улиралд залуу хүүхдүүд их орсон болохоор тайван, хүлээцтэй, тогтвортой тоглоно гэдэг зүйлийг туршлага болгож авсан. Энэ улирлын хамгийн урам авсан мөч бол хамгийн эхний тоглолтод ШУТИС Шаркс багтай, хуучин багтайгаа тоглосон. Тэр тоглолтод 34 билүү 35 оноо авсан. Тэгэхэд багийн эзэн, спонсорууд маш их урам өгсөн. Мундаг байна, яг энэ эрчээрээ тоглоорой гэж хэлж байсан нь хамгийн их урамтай үе байсан.
Эмэгтэй хүний биед нэг өдөр орох боломж гарвал урт үсийг нь боож үзэхийг хүсэх байсан. Эмэгтэйчүүд урт үстэй байдаг болохоор сонирхолтой санагддаг. Өөрөө ч урт үстэй байж үзэх юм сан гэж бодож байсан үе байдаг. Тийм болохоор эмэгтэй хүний оронд орвол үсээ боож үзмээр, урт үсийг нь хусаж халзан болгож үзмээр бодогдож байна.
Крашладаг хүн байгаа бололтой байдаг. Гадаадаас гэвэл одоогоос зургаан жилийн өмнө Анжелина Жолигийн кинонуудыг үздэг, оролцсон бүх юмыг нь л үздэг байсан. Монголоос гэвэл 3 охины Анхмааг крашладаг.
Амьдралд баримталдаг үзэл баримтлал гэж ер нь байхгүй, нээх боддоггүй. Би ингэх ёстой, тэгэх ёстой гэж боддоггүй. Өдөр тутмын ажлаа сайн хийгээд, бэлтгэлээ сайн хийгээд л явдаг. Photo By : Tumee Tb
Эмэгтэй хүний цэвэрч байдалд дуртай. Цэвэрхэн хувцасладаг, цэвэрч байвал болно доо. Photo By : Tumee Tb
2019 онд 21 аймгийн үндэсний дээд хэсэгт мөнгөн медаль авч байсан. 2019 оюутны лигийн 2-р дивизоны багт туслах дасгалжуулагчаар бүрэлдэхүүнд багтаж, мөнгөн медаль хүртэж байсан. Спрайт лигийн мөн мөнгөн медальтай. Цаашдын зорилго бол дараа, дараагийн жилүүдэд хичээж аварга болж чаддаггүй юмаа гэхэд дээд лигийн эхний гурван байрт орохыг хүсэж байна. Photo By : Tumee Tb
Хобби дуу сонсох дуртай. Дуулах бас дуртай. Чөлөөт цагаараа найзуудтайгаа уулзах, бильярд тоглох, pc тоглож өнгөрөөх дуртай.
Дуртай хоол будаатай хуурга. Багаасаа л будаатай хуурганд дуртай байсан. Дуртай болсон шалтгаан бол байхгүй, ер нь л дуртай.