Хамтрагч байгууллага
Улаанбаатар хотод төрсөн. Хүүхэд насандаа зун болохоор эмээ, өвөө хоёрыг дагаж хөдөө их явдаг байсан. Зуныхаа амралтаар гэртээ хотод “sega” тоглоод баймаар байдаг байсан ч хөдөө мал руу явчихдаг байсан. Хөдөө тэмээгээр нүүж, морь унаж, хонь хариулж хөдөө байдаг байсан хүүхдүүдтэй найзалж, хамт малчин ахуй, соёлын амьдралаар амьдарч байсан үеүд одоо бодоход сайхан санагддаг. Том болоод Германд очиж суралцсан. Германд үлдээд амьдрах боломж байсан ч бага насанд өнгөрүүлсэн дурсамж, мэдрэмжүүд эргээд Монголдоо ирж амьдрах сэтгэлийг бий болгосон гэж боддог.
Хамтрагч байгууллага
Германы “Albert Ludwigs” их сургуулийг төгссөн. Германы Freiburg хотод байрладаг их сургууль. Тухайн үед “Munich”, “Berlin”-ий их сургуулиудын дараа гуравт орох чансаатай сургууль байсан. Тэр сургуульдаа sport science буюу спортын шинжлэх ухаан гэсэн мэргэжлээр суралцсан. Энэ мэргэжлээр суралцахад нэг спортыг сонгож гүнзгийрүүлж судлах хэрэгтэй болдог. Гүнзгийрүүлж сурсан спорт маань сагсан бөмбөг байсан. Сагсан бөмбөгийг сонгоод, сагсан бөмбөгийн тухай магистрын ажлаа хамгаалж байсан. Тухайн үед 2012 оны Лондоны олимпын сагсан бөмбөгийн тоглолтууд дээр видео анализ хийж, статистик дүгнэлт гаргаж. “Pick n roll” гэсэн сэдвээр мэргэжлийн магистрын цол зэргээ хамгаалж байсан.
Хамтрагч байгууллага
Яагаад сагсан бөмбөгийг сонгох болсон шалтгаан нь хүүхэд байхдаа багийн спортод дуртай, хичээллэдэг байсан. Эмээ, өвөө дээрээ өссөн болохоор ч тэр үү нийгэмшиж, нийтэч байсан. Өвөлдөө байрны гадаа хоккей тоглодог байсан. Сургуульд байхдаа бас хөлбөмбөг тоглодог байсан. Сагс их үздэг ч байсан. Тухайн үед 5-р сургуулийн аварга шалгаруулах тэмцээн Чингэлтэй дүүргийн “Хоршоолол”-д болдог байсан. Манай 5-р сургуулийн ах нар их тэмцээнд ордог байсан. Талийгаач Уртнасан багш манай сургууль дээр ирж байсан. Шүүгч Жажа манай сургуулийн сагсны багш байсан. Чингэлтэй дүүрэгт манай сургууль сайн өрсөлддөг байсан. Бага байхын л сагсны тэмцээнүүдийг их үзэж, дүгнэдэг байсан. Дасгалжуулагчийн хувьд 2006 онд анх хүүхдийн баг дасгалжуулж эхэлсэн. Германы Фрайбург хотынхоо “USZ Freiburg” гэдэг багт 10 настай хүүхдүүдийг дасгалжуулж эхэлж байсан. Цаашаа U12, U16, U18 гээд дээшээ насны хүүхдүүд, багуудыг 2015 онд Монголд иртлээ дасгалжуулсан.
Хамтрагч байгууллага
Амьдралд баримталдаг мото гэвэл хүнд юм амласан бол тэрийгээ хийчихье гэж хичээдэг. Төгс 100 хувь алдаагүй хүн гэж байдаггүй. Бүгд л сүүдэртэй гэж ярьдаг. Алдаа гаргасан тохиолдолд уучлаарай гээд хэлчихдэг байх хэрэгтэй гэж боддог. Тийм байж чадвал илүү амьдрал хөнгөрдөг гэж боддог доо.
Хамтрагч байгууллага
5. “Super power”-тай байх боломж байсан бол өөрийгөө л ялан дийлэх хүчийг сонгох байсан. Амьдрал дээр ч тэр сагсан дээр ч тэр өөрийгөө эхлээд ялан дийлж чадах хэрэгтэй гэж боддог. Золиос гаргаж чадаж бусадтай өрсөлдөнө. Амьдрал дээр ч тэр өөрөөсөө болж хүн их зовдог. Өөрөө өөртэйгөө тулж, үнэнийг хүлээн зөвшөөрч, өөртэйгөө хамгийн түрүүнд ажиллах ёстой гэж боддог. Photo by: Tumee Tb
Хамтрагч байгууллага
Бүхий л хоолонд дуртай. Хаана амьдарч байгаагаас шалтгаалж, амьдралынхаа хэдэн насан дээрээ явж байгаагаас шалтгаалж хүмүүсийн дуртай хоолны сонголт ч өөр байдаг байх. Жишээлбэл би Германд оюутан байхдаа Монгол хоолыг их санадаг байсан. Монголд амралтаараа ирэхээрээ өдөр болгон цуйван идэж байгаад явдаг байсан. Одоо ч гэсэн Монгол хоолонд дуртай. Хонины толгой, таван цул, үхрийн өвчүү, бууз гэх мэт Монгол хоолнууд хамгийн гоё хоол.
Хамтрагч байгууллага
Сагсан бөмбөгийн шигшээ багт ажиллана гэдэг онцгой, нандин мэдрэмж байсан. Улс орныхоо нэрийг олон улсад гаргахын төлөө ажиллана гэдэг том хариуцлага байдаг. Ерөнхийдөө шигшээ баг маань бүх гадаа гудамжинд, зааланд сагс тоглож байгаа хүүхдүүд, оюутнууд, дээд лигт тоглож байгаа эмэгтэй, эрэгтэй тамирчид гээд сагсанд дуртай хүн бүрийн нандин, үнэт зүйл нь учраас шигшээ багийн нэг хэсэг баг маш онцгой мэдрэмж төрүүлж байсан. Сагсан бөмбөгтэй холбоотой нандин дурсамж аварга авах мөч бол биш. Хожил, хожигдол дагаад явдаг учраас. Маргааш нь амьдрал үргэлжилдэг. Харин надад юу илүү дурсамжтай үлддэг вэ гэхээр сагсаар дамжуулж танилцсан хүмүүс, тэр хүмүүстэй харьцсан харилцаа дурсамж үлдээдэг. Сагсан бөмбөг биднийг маш олон хүмүүстэй танилцуулдаг. Тэр болгон гоё дурсамж болон үлддэг. Нэг жишээ дурдвал анх Германд залуу дасгалжуулагч болоод хүүхдүүдтэй ажиллаж байхад нэг хүүхэд ирээд би ер нь хэр авьяастай байна багшаа, би сагсан бөмбөгчин болж чадах болов уу гэж асууж байсан. Тэр үед би залуу дасгалжуулагч байсан болохоор тийм ээ, чи тамирчин болж чадна аа гэж хүчилсэн. Орой нь манай клубээс над руу залгаад тэр хүүхдийн аав, ээж нь холбогдсон. Багш нь сагсчин болж чадна гэж хэлсэн, сагсан бөмбөгийн тамирчин л болно гээд байна гэж хэлээд Ижилээ бид зөвхөн сагсчин биш хамгийн гол нь хүн бэлтгэх ёстой. Энэ хүүхэд заалнаас гараад би хичээлээ хийе гэхгүй, би сагсчин болно гэж бодож болохгүй ээ. Бид нар сагсаар дамжуулж нийгэмд баялаг бүтээх ёстой. Энэ баялаг маань зөв иргэн, зөв боловсролтой хүн бэлдэх хэрэгтэй. Дасгалжуулагчийн онцлог энэ байдаг шүү гэж хэлж байсан нь үргэлж бодогддог. Тийм дээ ч хамт ажиллаж байгаа тамирчдаа нийгэмдээ хэрэгтэй зөв хүн болоосой, байгаасай гэж хүсдэг.
Хамтрагч байгууллага
“IHC Apes” багт энэ жилээс ажиллаж байгаа. Манай багийн хувьд дийлэнх нь залуу тамирчид. Манай багийн эзэн Мөнхжингийн хүсэл, зорилго бол нийгэмд ялангуяа залууст хөрөнгө оруулж, нийгмийг өөрчилье гэсэн санаа, сэтгэлээр хөрөнгө оруулалт хийж байгаа нь таалагдсан. Лигт манай баг шиг залуу тоглогчдыг ийм олон минутаар талбайд тоглуулж байгаа баг бараг байхгүй. Залуучуудтай тоглож байгаа болохоор алдаж, онох. Хожих тоглолтдоо хожигдох гэх мэт зүйлс байгаа. Залуу багт ийм алдаа, оноо гардаг. Алдаа, оноон дээр суралцаад явж байгаа. Play-off гэхэд залуу багаа бэлэн болгоод, бэлдээд оруулъя гэсэн хүсэлтэй байгаа. Дасгалжуулагч хүний онцлогийн хувьд бол багийг төлөөлж, багийг бодож шийдвэр гаргах болдог. Баг бүхнээс дээгүүрт байдаг болохоор миний өөрийн ч гэсэн хүсдэггүй шийдвэрийг гаргах хэрэг болдог. Баг хожихын тулд тамирчдыг магтах, шүүмжлэх, зарим шийдвэрүүд зарим тамирчдад таалагдахгүй гомдох ч гэх юм уу тохиолдлууд гардаг. Ийм зүйлүүд гардаг нь дасгалжуулагч мэргэжлийн хувьд дасгалжуулагч хүний хувьд хэцүү зүйлсийн нэг байдаг.
Хамтрагч байгууллага
Чөлөөт цагаараа найзуудтайгаа их уулздаг. Ном уншихыг хичээдэг. Кино үзэх бас дуртай. Гоё хоол хийж идэх бас дуртай. Аялах мөн дуртай.
Хамтрагч байгууллага
Санаагаар унасан үедээ яг тийм, ийм гэсэн юм байдаггүй. Заримдаа нохойгоо гаргана. Заримдаа ээж, эмээтэйгээ очиж уулзана. Заримдаа лагер явна. Заримдаа найзуудтайгаа уулзаж пиво ууж, өөр юм ярих ч гэх юм уу тухайн байдлаасаа шалтгаалдаг.