1985онд Улаанбаатар хотод айлын том хүү болж төрсөн. Хан-уул дүүргийн унаган хүү багадаа олуулаа амьдардаг байсан одоо ам бүл 6 лаа амьдарч байгаа. Багадаа даруухан нийтэч хүүхэд байсан.
Ухаан орох цагаасаа л ахыгаа дагаж явсаар байгаад хөлбөмбөгт татагдсан байх. Хөлбөмбөгийн спортоор анх 13-14 настайдаа УБ Мазаалайнууд клубт явж хичээллэж эхэлсэн. Хөлбөмбөгийн спортоор хичээллэхэд гэр бүл маань их нөлөө үзүүлсэн.
Чөлөөт цагаа гэртээ гэрийнхэнтэйгээ өнгөрүүлдэг. Цаг гаргаж хүүхдүүдтэйгээ тоглох дуртай. Хобби гэвэл кино үзэх дуртай.
Амьдралдаа нэг ч удаа бодож байгаагүй зүйл байна. Гэхдээ Эрэгтэй хүний хийж үзээгүйг л үзнэ гэж бодлоо /хэхэ/
Крашладаг хүн гадаадаас гэвэл Julia Roberts, Sharon Stone Brad Pitt. Монголоос бол олон хүн байгаа /хэхэ/
Ганц гоолоор хасагдаж байсан олон улсын тэмцээн бүхэн харамсалтай санагддаг. Сэтгэлд тод үлдсэн 5 дахь дэлхийн аваргын тэмцээний урьдчилсан шатанд оролцсон тэр мөч.
Манай улсад хөлбөмбөгийн спорт удаан ч гэсэн хөгжиж л явна. Ирээдүйд илүү хурдан хөгжих байхаа гэж бодож хүсэж байна даа.
“SuperPower”-той байсан бол бүх зүйлийг хөгжүүлэх сайжруулах хүчийг хүснэ дээ бүх зүйлийг хөгжлийн дээд цэгт хүргэхийн тулд.
Хүсэж байсан амжилт бүрдээ хүрэх гэж хичээж яваа мөн хүрч ч байгаа. Одоо Ховд багийн ахлах дасгалжуулагчаар өөрийн хүүхдийн клубийг ажиллуулж байгаа.
Сэтгэлээр унасан үедээ өөрийнхөө дотор байгаа хүнтэйгээ их ярьж тайвшруулдаг даа