MSports logo
𝐅𝐈𝐁𝐀 𝟑𝐱𝟑 𝐀𝐬𝐢𝐚 𝐜𝐮𝐩:Эрэгтэй, эмэгтэй шөвгийн 4 баг тодорлоо
  • Э
    Энхмандах

    3 сарын 30

  • 𝐅𝐈𝐁𝐀 𝟑𝐱𝟑 𝐀𝐬𝐢𝐚 𝐜𝐮𝐩:Эрэгтэй, эмэгтэй шөвгийн 4 баг тодорлоо

    𝐅𝐈𝐁𝐀 𝟑𝐱𝟑 𝐀𝐬𝐢𝐚 𝐜𝐮𝐩 2025.03.26-ны өдрөөс 2025.03.30-ны өдрүүдийн хооронд Сингапур улсад үргэлжлэн явагдаж байна.

    Урьдчилсан шат, үндсэн хэсгийн тоглолтыг маш сонирхолтой үргэлжлэн явагдаж сонирхолтой амжилтууд ч шинэчлэгдлээ.


    Японы шигшээ багийн тоглогч Ryo Ozawa 3х3 тэмцээний онооны рекордыг 20 болгон шинэчилсэн.Тус тоглолтондоо 2 онооны довтолгоог 7 удаа амжилттай болгож чөлөөт шидэлтээр 6 оноо авсанаар багийнхаа 21 онооны 20-г ганцаар авсан.

    𝐅𝐈𝐁𝐀 𝟑𝐱𝟑 𝐀𝐬𝐢𝐚 𝐜𝐮𝐩:Эрэгтэй, эмэгтэй шөвгийн 4 баг тодорлоо

    МУ-ын эрэгтэй, эмэгтэй багууд шөвгийн наймаас хасагдаж тэмцээнээ өндөрлүүлсэн бол шөвгийн 4-т медалийн төлөө өрсөлдөхөөр:

    Эмэгтэй:

    • БНХАУ /Амжилт: 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл/
    • Австрали /Амжилт: 4 алт, 1 мөнгө, 1 хүрэл/
    • Филлипин /Амжилт: Анх удаа шөвгийн 4-т үлдэж байна/
    • Япон /1 хүрэл/

    Эрэгтэй:

    • Австрали /Амжилт: 4 алт, 1 мөнгө, 1 хүрэл/
    • Шинэ Зеланд /Амжилт: 2 мөнгө, 1 хүрэл/
    • БНХАУ /1 хүрэл/
    • Япон /1 хүрэл/

    БНХАУ, Япон, Австралийн шигшээ багууд эрэгтэй, эмэгтэй хосоороо шилдэг 4-т шалгарлаа.

    FIBA-ын албан ёсны хамтрагч 1хbet.