MSports logo
МУГТ, Их Мастер Б.Мөнгөнтуул Монакогийн FIDE Women's Grand Prix 2024-2025 тэмцээний дэд байранд бичигдэж байна
  • Ө
    Өсөхбаяр

    2 сарын 24

  • МУГТ, Их Мастер Б.Мөнгөнтуул Монакогийн FIDE Women's Grand Prix 2024-2025 тэмцээний дэд байранд бичигдэж байна

    FIDE Women's Grand Prix 2024 тэмцээн Монакод зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Тус тэмцээнд Дэлхийн чансаа өндөр 10 эмэгтэй тамирчид тойргоор тоглох ба 02-р сарын 28-нд ялагчаа тодруулна.

    МУГТ, Их Мастер Б.Мөнгөнтуулын хувьд эхний өрөгтөө Дэлхийн 12 дахь аварга Швейцарын Александра Костеньюкийг хүндхэн тоглолтын эцэст хожиж бүхэл оноо авсан ба түүнээс хойш БНХАУ-ын Гранд мастер 2017 оны дэлхийн аварга Тан Жунгуйтай, Энэтхэгийн Гранд мастер Хампи Конерутай, Испанийн Их мастер Сара Хадемтай, ОХУ-ын Гранп мастер Катерина Лагно нартай тус тус тоглож тэнцсэн байна. Ийнхүү тэрбээр 3.0 бүхэл оноо цуглуулж, Швейцарын Александра Костеньюкийн араас дэд байранд бичигдэж байна.

    МУГТ, Их Мастер Б.Мөнгөнтуул Монакогийн FIDE Women's Grand Prix 2024-2025 тэмцээний дэд байранд бичигдэж байна

    Тэмцээний цагийн хяналт нь эхний 40 нүүдэлд 90 минут, дараа нь тоглолтын үлдсэн хугацаанд 30 минут, нэг алхмаас эхлэн нүүдэл бүр нь 30 секундээр нэмэгддэг журамтай.

    Тэмцээний эцсийн шатанд үндэслэн тоглогчид Гран При оноо авна. Зургаан тэмцээнээс бүрдсэн цувралын төгсгөлд хамгийн их Гран При оноо авсан хоёр тоглогч дэд эмэгтэй нэр дэвшигчдийн хамт дараагийн тэмцээнд оролцох эрхээ авна.

    Монакогийн FIDE эмэгтэйчүүдийн Гран При 02-р сарын 18-аас 02-р сарын 28 хүртэл нийт 10 өдөр үргэлжилж, шилдгүүдээ тодруулна. Тэмцээний шагналын сан 80 мянган евро бөгөөд:

    1-р байр чансааны 130 оноо 30 мянган евро

    2-р байр чансааны 105 оноо 22 мянган евро

    3-р байр чансааны 85 оноо 16 мянган евро гэх мэт шатлалаар буурах юм.