MSports logo
Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 11 тулаанд нэг ч ялагдал амссангүй
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 17

  • Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 11 тулаанд нэг ч ялагдал амссангүй

    Өнөөдөр буюу 10-р сарын 16-ны өдөр МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн боксын замналынхаа 11 дэх тулааныг хийлээ. Өмнө нь мэргэжлийн боксын рингэн дээр нэг ч ялагдал хүлээж байгаагүй Э.Цэндбаатар 11 дэх тулаанаа Доминиканы тамирчин Фрэнси Фортунатотай хийж, шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр ялалт байгууллаа.

    Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 11 тулаанд нэг ч ялагдал амссангүй

    Э.Цэндбаатар нь өмнө нь 10 тулааны тавыг нь нокаутаар ялж байсан бол үлдсэн тавд нь шүүгчдийн шийдвэрээр ялж байжээ. Түүний эсрэг тулалдсан Фрэнси Фортунато нь өмнө нь 15 ялж 1 ялагдахдаа 11-ыг нь нокаутаар ялж байжээ.

    АНУ-ын Флорида мужийн Плант Ситид болсон уг тулаан нь 10-р сарын 19-нд болох хуваарьтай байсан ч цаг агаарын ноцтой үзэгдэл болж магадгүй шалтгаанаар өнөөдрийг хүртэл хойшлуулаад байсан юм.

    Ташрамд дурдахад өнөөдөр Э.Цэндбаатарын төрсөн өдөр байсан бөгөөд 11 дэх тулаандаа ялалт байгуулснаар WBA-ийн тивийн бүсийн шинэ аваргаар тодорч өөртөө том бэлэг барилаа.