MSports logo
Дэлхийн цомын тэмцээнд Ах дүү авирагчид хос Алтан медаль хүртлээ
  • Ө
    Өсөхбаяр

    2 сарын 24

  • Дэлхийн цомын тэмцээнд Ах дүү авирагчид хос Алтан медаль хүртлээ

    АНУ-ын Колорадо мужийн Лонгтом хотод Олон улсын уулын холбооны (UIAA)-ны 2025 оны Мөсөнд авиралтын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний 4 дэх цуврал болж манай улсаас хоёр алт, нэг мөнгөн медаль хүртсэн байна.

     

    Тэмцээний эмэгтэйчүүдийн хурдны төрөлд ОУХМ Н.Сэлэнгэ 12.64 секундийн амжилтаар алтан медаль хүртэж, Дэлхийн цомын тэмцээнд гурав дахь дараалсан түрүүгээ авч байна.

    Түүний төрсөн ах болох ОУХМ Н.Хэрлэн эрэгтэйчүүдийн хурдны төрөлд 7.43 амжилтаар мөн алтан медаль хүртэж, ах дүү хоёр тус тэмцээнд хос алтан медалиар төрийн дууллаа эгшиглүүллээ.

    Тус тэмцээний мөнгөн медалийг Дэлхийн цомын хошой аварга, ОУХМ Ч.Мандахбаяр 8.67 амжилтаар хүртсэн байна. Мөн энэ төрөлд манай тамирчин О.Сайнжаргал 6-р байрт шалгарсан амжилт үзүүлжээ.

    Лонгмот хотод болсон цувралд Дэлхийн 15 орны 90 гаруй шилдэг тамирчид хур хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна. 


    Дэлхийн цомын тэмцээнд Ах дүү авирагчид хос Алтан медаль хүртлээ

    UIAA ICE CLIMBING-ийн Дэлхийн чансааны Хурдны төрөлд:

     

    • Н.Сэлэнгэ 380 оноотойгоор Нэгдүгээрт
    • Ч.Мандахбаяр 297 оноотойгоор Нэгдүгээрт
    • Н.Хэрлэн 288 оноотойгоор Дэд байранд тус тус бичигдэж байна.