Үндэсний шигшээ багийн тоглогч Б.Билгүүн шигшээ багийн бүрэлдэхүүнээс зодог тайлах шийдвэр гаргалаа.
Б. Билгүүн: "Миний амьдралын хамгийн гоё, аз жаргалтай мөчүүд сагсан бөмбөгтэй холбоотой байдаг"
Монголын сагсан бөмбөгийн түүхэнд ховорхон төрсөн, үзэсгэлэнтэй тоглолтыг толилуулдаг Баттүвшиний Билгүүн буюу бидний мэдэх "Томми"
Шигшээ багийн хувьд тэрээр маш олон тод дурсамжийг үзэгч бидэнд үлдээсэн
Түүний хувьд 10 гаруй жилийн хугацаанд шигшээ багтаа хүчин зүтгэж, хоёр аравныг залган шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, 2013 онд оюутны универсад наадамд Японы шигшээг, 2014 онд Азийн том төлөөлөл Иорданыг хожсон бүрэлдэхүүний гол тоглогч нарын нэг байсан төдийгүй 2025 оны Азийн аваргын урьдчилсан шатны тоглолтуудад түүхэн амжилт үзүүлэхэд мөн л багийн гол тоглогч нарын нэг байсаар зодог тайлахаар шийджээ.
1989 оны тоглогчдын хамгийн том төлөөллүүдийн нэг тэрээр Монголын багийн спортын түүхэнд нэг багийн төлөөлөл, альфа ямар байдгийг хамгийн сайнаар харуулсан эрхэм яах аргагүй мөн билээ.
Түүний нөлөө нь том, зүрх нь том, зориг нь том, өөрөө гайхамшиг.
Үнэхээр түүний тоглолтыг харахад сагсан бөмбөгийн стандарт ямар байдгийг харуулдаг. Мөн гоёмсог үзэсгэлэнтэй тоглолтоороо олон ч хөгжөөн дэмжигчдийн зүрх сэтгэлд тод үлдсэн.
Талбай дээр багийнхаа тоглогчдын үлгэр дуурайлал болдог ба талбайн гадуур ч тамирчин хүний ёс зүйгээр бусад тоглогчдоос ялгардаг
Томмигийн эрин үед бид шигшээ багийнхаа тоглолтыг үзэж байсан нь үнэхээр том тансаглал байсан юм шүү
Шигшээ багийнхаа төлөө хийсэн бүхэнд тань баярлалаа
Хүндэтгэсэн Msports